Мэргэн буудагчийг хөнөөсөн этгээдийг шийтгэжээ
“Оскар”-ын 87
дахь удаагийн шагнал гардуулах ёслолд зургаан номинацид нэр дэвшсэн “Америкийн
мэргэн бууч” киноны бодит баатар, мэргэн буудагч Крис Кайлийн аминд хүрсэн
хэрэгтэнг бүх насаар хорих ялаар шийтгэсэн туай “Ройтерс” агентлаг мэдээллээ. 2013 оны хоёрдугаар сард Кайл болон түүний найз Чад Литтлфил нарыг Эдди Рей
Рута гэх залуу буудан хороосон юм. Техасын шүүхээс өчигдөр түүнийг бүх насаар
нь хорих ялаар шийтгэжээ.
Шүүх хуралдааны үеэр тэнгисийн цэрэг байсан Рута хоёр хүний аминд хүрснээ мэдэгдэж, “Би өөрийн мэдэлгүй л тэднийг алчихсан байсан. Тэр үед сэтгэлээр унаж, хямарсан байсан учир өөрийгөө хянаж чадаагүй. Намайг уучлаач” хэмээн хэлжээ. Кайл хэрэг гарах үед Рутад зөвлөгөө өгөхөөр сэтгэл зүйч найзынхаа хамтаар тэдний очих үедээ харамсалтайгаар амиа алдсан байна.
АНУ-ын баатар хэмээгдсэн Крис Кайл нь Иракт дайтаж байх хугацаандаа 160 гаруй дайсныг устгаж байжээ. Гэрчүүдийн мэдээлснээр түүнийг 250 хүний аминд хүрсэн гэдэг. Кайл 2009 оны гуравдугаар сард цэргийн албанаас чөлөөлөгдөж, өөрийнхөө намтраар “Америкийн мэргэн бууч” гэх номоо бичсэн билээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ