Аврагчид "Хийморийн овоо"-г цэвэрлэнэ

img

Онцгой байдлын ерөнхий газрын Аврах тусгай ангийн алба хаагчид маргааш буюу энэ сарын 27-ны баасан гаригийн 10:00 цагт "Хийморийн овоо", ойр орчмын хогийг цэвэрлэх юм байна. Монгол түмний уламжлалт баяр цагаан сараар "Хийморийн овоо"-г зорьсон олон байгаль орчныг хадаг, шил, лаазаар бохирдуулаад орхисон.

Тэгвэл Аврах тусгай ангийнхан нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, байгаль хамгаалах үйлсэд хувь нэмэр оруулахаар болжээ.

ОБЕГ-ын харьяа Аврах тусгай анги нь тусгай үүрэг гүйцэтгэдэг ганц анги билээ. Тэд ОБЕГ-аас өгсөн үүргийн дагуу Монгол Улсын гамшиг, осол гарсан цэгт өөрийн хүчээр шуурхай шилжих, аврах ажиллагаа зохион байгуулж, нэрвэгсдийг аврах, тэдэнд яаралтай тус­ламж үзүүлэх, гамшгийн го­лом­­тоос нүүлгэн шилжүүлэх үүрэг гүйцэтгэдэг.

б

Б.Хүлэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

otgoo:
аврагчид их хүнд ажил хийдэг шүү дээ, хайралмаар юмаа. одоогийн оюутнууд юу хийж байнаа, намрын ажилд ч явахгүй, бидний үед цэвэрлэдэг л байлаа штээ, бүр том том шуудуй цэвэрлүүлдэг байсан штээ. хүнд алба гүйцэтгэдэг хүмүүсээ хайралцгаая хүмүүсээ
2015-02-27
germany:
tsagaan saraar hiimorio sergeej baigaa gesen humuus ovoo butsarlaj hog tarichihaad yaj hiimori ni sergesen gej itgedeg bainaa!
2015-02-27
zochin:
hogon deer hog bolj mongoluud gardag biz dee?.
2015-02-26
босоохүү:
обег буруу юм хийж байна даа цэвэрлэх санаачилга зѳв гагцхүү хэнээр! цэргүүд цэвэрлэх нь хамаагүй зохимжтой ш дээ, газар нутгаа цэвэр байлгана гэдэг эх оронч үзэл мѳнѳѳс мѳн! тэгээд ч цэргүүд ажилгүй, бас тушаалаар гүйцэтгэнэ биз дээ!
2015-02-26
7777:
аврагчдаар цэвэрлїїлээд байхдаа яахавдээ аврагчид цагдаагийн ажилтнууд байнга л бэлэн байдал гээд ажиллуулдаг биздээ цагаан сараарч амруулахгїй зїгээр тэжээж байгаа оюутан, цэргээр юмуу дарга даамлаар хийлгээч арай л юмаа
2015-02-26
иргэн:
хийх зүйлгүй хэвтэж байгаа цэргүүдээр байнга цэвэрлүүлж баймаар газар нийлээд байна шүү. об газрын аврагчид *д барьдаг мод юм уу.
2015-02-26
zochin:
mongol tumen garch bolnoo yadaj buuhduu hogoo awaad buuchihna biz dee arai dendvv bn shu manaihan
2015-02-26
зочин:
иргэн хүнд хог хаягдал хаяуулахгүй,байгаль экологитой зөв харьцах ухамсар суулгах хэрэгтэй.аврагч хамгаалагчид маш их хүнд амь нас эрсдсэн ажилтай юм шиг санагддаг.
2015-02-26