Уатсон ханхүүтэй болздоггүй гэв
“Харри Потер” цувралын од, жүжигчин Эмма Уатсоныг саяхнаас Их Британийн
ханхүү Харритай болзож эхэлсэн хэмээн хэвлэлүүд мэдээлэх болсон юм. Тэгвэл
жүжигчин бүсгүй дээрх мэдээллийг үгүйсгэж жиргэсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр “Би ханхүүтэй
болздоггүй. Ямар хүн ийм мэдээлэл тараасныг мэдэхгүй байна” хэмээн жиргэжээ.
Мөн өнөөдөр “Би найз залуутай. Найз залуутайгаа гэрлэнэ гэж боддог. Худал
мэдээллээр тархиа угаахгүй байхыг хүсье” гэжээ.
Уатсон 2011 оноос эхлэн загвар өмсөгч Жейсин гэх залуутай болзож, өнгөрсөн оноос эхлэн хамтран амьдрах болжээ. Харри өчигдөр Лондон хотын хатан хаан II Элизабетийн нэрэмжит хүүхдийн эмнэлэгт зочилсон байна. Сэтгүүлчид ханхүүгээс “Та жүжигчин Уатсонтой болздог уу” гэж асуухад тэрбээр ямар нэгэн хариулт өгөөгүй гэнэ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ