Ким нөхрөөсөө салж магадгүй

img

Өнгөрсөн онд хуримаа хийсэн реппер Кейни Уэст болон реалити шоуны од Ким Кардашиан нар салахаар болсон гэж “Hollywoodlife.com” мэдээллээ. Хосууд таарамжгүй харилцаатай байгаа бөгөөд хэдэн хоногийн өмнөөс тусдаа амьдарч эхэлсэн гэж гэрчүүд мэдээлжээ. Тэд гэрээний нөхцлийн дагуу томоохон наадмуудад хамтдаа оролцож байгаа гэнэ. Тэдний харилцаа муудсан шалтгааныг дуучин Рианнатай холбож буй.


Ким нөхрөө дуучин бүсгүйтэй хардаж, ихээхэн шуугиан дэгдээсэн байна. Энэ тухай “Кардашианыхантай хамт” реалити шоуны үеэр үзэгчдэд хүрчээ. Тэрбээр нөхрөө уран бүтээл нэрийдлээр Рианнатай уулзаж, үнэтэй бэлэг авч өгч байна хэмээн шоуныхаа үеэр ярьжээ.


Кейни дуучин Рианна болон “Битлз” хамтлагийн дуучин Пол Маккартни нартай “Зөвхөн минийх” гэх дуун дээр хамтран ажилласан билээ.


Б.Дэлгэрцэцэг


СЭТГЭГДЭЛ БИЧИХ

buyanaa:
ee yamar haramsaltai yum be bitgii salal daa gehiimuu hashian
2015-02-27