УИХ-ын гишүүн асан "Эрдэнэс Тавантолгой" ХХК-ийн захирал Я.Батсуурийг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид өнөөдөр өглөө саатуулжээ.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар түүнийг Г.Дэнзэнгийн эхнэрийн "Говь Пауэр" ХХК-д 4.5 тэрбум төгрөгийг эвлэрлийн гэрээний үндсэн дээр олгосон гэдэг үндэслэлээр цагдан хорьсон байна.
Энэ талаар "Эрдэнэс Тавантолгой"-ийн хэвлэлийн албанаас тодруулахад, “Бидэнд энэ асуудалтай холбоотой мэдээлэл алга. Манай даргыг байнга л шалгаж байна гэсэн мэдээлэл гардаг. Гэхдээ баривчилсан эсэх асуудлыг мэдэхгүй байна” гэв.
Б.Дэжид