Байгаль хамгаалагчдад сургалт явуулжээ
Архангай аймгийн Прокурорын газраас бүх сумын байгаль хамгаалагч, байгаль орчны хяналтын улсын байцаагч нарт “Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг” сэдвээр сургалт явуулжээ. Уг сургалтаар аймгийн хэмжээнд сүүлийн гурван жилийн байдлаар үйлдэгдсэн байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэргийн шийдвэрлэлтийн талаар болон улсын байцаагч нараас хойшлуулшгүй ажиллагаа явуулах, нотлох баримтыг бэхжүүлэхэд анхаарах асуудлын талаар мэдээлэл өгсөн байна.
б
Түүнчлэн сургалтын явцад улсын байцаагч нараас захиргааны хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулахад гарч буй хүндрэл бэрхшээлийн талаар санал солилцсоны зэрэгцээ байгаль орчинд учирсан хохирлыг хэрхэн тооцож байх талаар нэг мөр ойлголттой болжээ.
б
Б.Хүлэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ