Хорих ялыг тэнссэн ялтнуудтай уулзлаа
Говьсүмбэр аймгийн Прокурорын газар, Цагдаагийн хэлтэстэй хамтран гэмт хэрэг үйлдэж гэм буруутай нь шүүхээр тогтоогдон хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд зааснаар тэнсэж хянан харгалзсан болон хугацааны өмнө тэнсэн суллагдаж, цагдаагийн байгууллагын захиргааны хяналтанд орсон ялтнуудтай уулзалт зохион байгуулжээ.
б
Тэдэнд Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.5 дахь хэсэг мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 102, 103 дугаар зүйлүүдэд “тэнсэгдсэн ялтан хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэнэ”, “Сум дүүргийн Засаг дарга ялтанд боловсрол, мэргэжил эзэмшихэд нь зохих туслалцаа үзүүлж, ялтны сахилга, шүүхээс даалгасан үүргийн биелэлт, засрал хүмүүжлийн байдлыг шалган танилцаж, шаардлагатай бол цагдаагийн байгууллагатай мэдээлэл солилцоно” гэж заасан хуулийн заалтыг тайлбарлаж сурталчилсан байна.
б
Тус аймгийн хэмжээнд хорих ял нь тэнсэгдсэн 33 ялтан байгаагаас энэ арга хэмжээнд тус аймгийн Шивээговь, Сүмбэр, Баянтал сумдад оршин суух хаягтай 19 ялтан хамрагдсан байна. Эдгээр ялтнуудаас Аймгийн хөдөлмөрийн хэлтсээр зуучлуулан нэг ялтан 2014 оны гуравдугаар сард Улаанбаатар хотод сүлжмэлийн үйл ажиллагаа эрхэлдэг компанид сүлжигч, ачигчаар ажилд орсноос хойш өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа аж. Түүнд хуульд заасан урамшууллыг 2015 оны гуравдугаар сард авч болох талаар холбогдох мэдээллийг өгч ажиллажээ.
б
Б.Хүлэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ