
Монгол Улс гурван сая дахь иргэнээ хүлээж авсан нь саяхан. Нийт хүн амын 10 хувь нь оршин суудаг Сонгино хайрхан дүүрэгт гурван сая дахь иргэнтэй нас чацуутан хүүхдүүдийн мөн 10 хувь нь мэндэлжээ.
Өнөөдөр тус дүүргийн Иргэний танхимд Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг болон Сонгино хайрхан дүүргийн Засаг даргын Нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Н.Ганаа, дэд бүтэц, тохижилтын асуудал хариуцсан орлогч Б.Батдорж, Захиргаа, хуулийн хэлтсийн дарга А.Пүрэвсүрэн нар батламжийг нас чацуутан 18 хүүхдийн эцэг эхэд батламжийг нь гардууллаа.
Сонгинохайрхан дүүргийн иргэн Д.Энхболд, Ч.Сувд-Эрдэнэ нарын гурав дахь хүү Э.Ёндонсамбуу гурван сая дахь иргэнтэй хамгийн ойр төрсөн 30 хүүхдийн тоонд багтсан тул дүүргийн Иргэдийн хурлын төлөөлөгчид хурлаараа хэлэлцэж байгаад 70 хүртэлх сая төгрөгийн урамшуулал олгох юм байна. Бусад 17 нас чацуутанд Ерөнхий сайдын гаргасан захирамжийн дагуу тус бүр гурван сая төгрөгийн урамшууллыг батламжийн хамт гардуулав. Нас чацуутнуудын дунд С.Цогнэмэх, Э.Үүрцайх нарын ихэр хөвгүүд болох Ц.Төгсбаясгалан, Ц.Төгсбуян бас багтаж байгаа юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ