Боохой борооноор ...
Сүүлийн үед Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан намтай холбоотой мэдээлэл цахим ертөнцөд төдийгүй хэвлэл мэдээллээр нилээдгүй шуугих болсон. Бүр сүүлдээ “Боохой борооноор, Ш.Одгэрэл битүүнээр” гэдэг үг хүртэл гараад амжжээ. Учир нь гэвэл 2015 оны 2 дугаар сар 18 өдөр буюу битүүний өдөр намын байрны хаалгыг үл таних хүмүүс эвдэн орж байна гэсэн мэдээллээр тус дүүргийн Ардчилсан намын удирдлагууд намын байранд ирхэд Ш.Одгэрэл нарын хүмүүс намын байрны хаалгыг эвдлээд орсон, хууль ёсны өмчийн эзэмшигч нарыг (намын удирдлагуудыг) дотогш нэвтрүүлэхгүй байх үүднээс хамгаалалтын албаны 20од залуусыг хөлслөн үүдэнд зогсоож өөрсдөө дотор нь орсон байдалтай байжээ.
Үүнээс үзхэд Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан намын байрлуу Ө.Пүрэвбаатар тэргүүтэй 40 хүн хүч түрэн хаалга үүдээ эвдэж орлоо гэдэг нь ташаа мэдээлэл юм байна.
Дүүргийн Ардчилсан намын дэд дарга М.Зундуйдаваа, дэд дарга Ш.Даваажав, Х.Э.Г-ийн дарга Ч.Төмөр тэргүүтэй гишүүдийг нэвтрүүлэхгүй байсан байна.
Ингээд намын гишүүд дэмжигч нарт дээрхи болсон процессыг дуулгахад дүүргийн Ардчилсан намын гишүүд, дэмжигч нар эрс эсэргүүцэн Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан намын дарга Ө.Пүрэвбаатар нартай хамт намын байрандаа орсон байна.
Намын гишүүдийн Ш.Одгэрэлийг эсэргүүцэх болсон шалтгаан нь олон байдаг юм байна. Хүчин төгөлдөр дүрмийн дагуу явуулж байсан дүүргийн намын хорооны гишүүдийн нөхөн сонгуулийг хүчээр таслан зогсоосон, олонхын саналыг аваагүй байж өөрийгөө дүүргийн намын даргаар өргөмжилсөн, намын байрыг удаа дараа суллахыг, тамга тэмдэгээ өгөхийг шаардаж, эцэс сүүлд нь намын гишүүдийг намын байрнаас гарахгүй болохоор газ тавьж, хордуулахыг завдсан гэх мэт олон шалтгаан байдаг юм байна. Тухайн /битүүний/ өдөр намын байранд гишүүдийн татвар төлөлтийн бэлэн мөнгөнөөс гадна гишүүдийн анкетнаас авхуулаад намын өдөр тутмын үйл ажиллагаатай холбоотой акт, баримт бичиг, тамга, тэмдэг байсан тул тэднийг намын байрнаас гаргасан байна.
Намын байран дотор орход
Орон нутгийн өмчит, нийслэлийн төсөвт “Монгол наадам” цогцолборын маркетингийн
албаны дарга гэх энэ хар куртиктай хүн байж байжээ. Энэ хүн намын гишүүн биш
бөгөөд Ш.Одгэрэл ямар зорилготой оруулсаныг судлаж байгаа гэж эх сурвалж
мэдээллээ.
Улаан куртиктайШ.Одгэрэл
нарын хүмүүсийг дотогш орход хаалгыг онгой лгож өгсөн гэх энэ залуу 22-12 УБЕ
улсын дугаартай Lexus 470 маркийн машины эзэн дуудлага өгч хаалга эвдүүлсэн
хэмээн мэдүүлэг өгсөн. Гэтэл энэ машины эзэн нь “Өнөр” орон сууцны конторын
дарга Д.Энх-Амгалангийнх юм байна.
Намын байранд эд материалын хохирол учирсанаас гадна намын гишүүдийн анкет алга болсон гэж эх сурвалж мэдээлэлж байгаа бөгөөд холбогдох байгууллагад хандсан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ