Нийгэмлэгүүдийн удирдлагуудтай уулзав

img

УИХ-ын дарга З.Энхболд өнөөдөр Япон, Монголын найрамдал, хамтын ажиллагааны нийгэмлэгүүдийн удирдлагуудыг хүлээн авч уулзсаны дараа тус нийгэмлэгүүдээс зохион байгуулсан хүндэтгэлийн арга хэмжээнд оролцож үг хэллээ. Тэрээр хэлсэн үгэндээ,

ө

Монгол Улс ардчилал, шинэчлэл, зах зээлийн замд шилжсэн 1990-ээд оны эхэн үеэс манай хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа идэвхтэй хөгжиж, өнөөдөр Стратегийн түншлэлийн зарчмаар өргөжин гүнзгийрч байгаад баяртай байна. Монгол оронд ардчиллыг хөгжүүлэх, орчин үеийн хөгжлийн суурийг тавихад  Японы ард түмнээс үзүүлж ирсэн тусламж дэмжлэг дорвитой үүрэг гүйцэтгэснийг Монголын төр, ард түмэн өндөр үнэлж, гүнээ талархаж байдаг. Энэхүү тусламж дэмжлэгийг санаачилж, хэрэгжүүлэхэд Япон Улсын Парламент дахь найрамдлын бүлэг, мөн найрамдал, соёлын нийгэмлэгийн гишүүд Та бүхний оролцоо, хичээл зүтгэл голлох үүрэг гүйцэтгэснийг энд онцлон тэмдэглэхийг хүсч байна. Монгол орны дотны түнш,  манай гуравдагч хөрш Япон Улстай харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг юм.

ө

Монгол Улс Япон Улстай улс төр, худалдаа, эдийн засаг, соёл, боловсрол, олон нийтийн өргөн солилцоог хөгжүүлэх чиг шугамыг баримталж байна.  Саяхан хоёр орны хооронд  байгуулсан Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр нь Монгол, Японы бүх салбарын харилцаа, хамтын ажиллагааг урагшлуулан хөгжүүлж, шинэ шатанд гаргахад чухал түлхэц болно гэж үзэж байна. Монгол, Японы харилцаа, хамтын ажиллагааг  өргөжүүлэн хөгжүүлэхэд хоёр орны олон нийтийн байгууллагуудын үүрэг санал санаачилга, иргэд хоорондын нөхөрлөл чухал хөшүүрэг болж ирсэн.  Иймд бид цаашид хоёр орны ард түмний харилцан ойлголцлыг улам бүр нэмэгдүүлж, итгэмжилсэн харилцааг бэхжүүлэхэд Та бүхэнтэй нягт хамтран ажиллах болно гэлээ хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

иргэн:
ямар ч олон хоногоор хийдэг айлчлал вэ, өөрсдөө гүйж очоод, хүлээж авч уулзаад байхын оронд монголдоо ирүүлээч, аялал жуулчлал, үйлчилгээний салбарт орох орлогоо бодсон ч ...
2015-02-27