Өнөөдөр болох үйл явдлын тойм

img

Нийслэлийн Хангарьд ордны 14 давхрын Чуулганы танхимд

08:30 цагт  “Төрийн аудитын байгууллагын Удирдах ажилтны семинар, зөвлөлгөөн” үргэлжилнэ. Утас: 88013455, 99998473

ө

МХЕГ-ын хурлын танхимд

09:00 цагт  “Эбола болон бусад хил дамжин халдварлах эрсдэл өндөр халдварт өвчнөөс сэргийлэх, бэлэн байдал, хариу арга хэмжээ” сургалт зохиогдоно. Сургалтыг МХЕГ, ЭМСЯ, ХӨСҮТ, ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн газар хамтран зохион байгуулж байгаа бөгөөд дэлхий дахинд шинэ болон сэргэж буй халдварт өвчний талаар мэдээлэл өгч, урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах хүрээнд хил дээр ажиллаж буй байгууллагуудын уялдааг сайжруулах, үүргийг тодорхой болгох чиглэлээр сургалт хийгдэнэ. Утас 91989890

ө

Хил хамгаалах ерөнхий газрын хурлын танхимд

09:00 цагт  Дэд бүтцийн хяналтын хуулиар эрх олгогдсон улсын байцаагчдыг чадавхижуулах сургалт зохион байгуулагдана. МХЕГ-аас тус сургалтыг ЭХЯ, ЗТЯ, ХХЕГ, ЗХЖШ, СХЗГ, ИНЕГ, УБТЗ-ын ХНН, ХХЗХ, МТШХХГ, КАБГ-т ажиллаж буй улсын байцаагчдад мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх, мэргэшүүлэх зорилгоор хийж байна. Утас 91989890

ө

МҮЭСТО-нд

09:00 цагт МҮЭ-ийн холбооны Ерөнхий зөвлөлийн VII хурал  эхэлнэ. Энэхүү хурлаар МҮЭХ-ноос эдийн засгийн хүндрэлийн үед явуулж буй үйл ажиллагаа, хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэгдсэн дунд хугацааны бодлогын баримт бичгийг хэлэлцэх, жилийн төсөв, түүнд хийх тодотгол болон төсвийн гүйцэтгэл, тайлан, балансыг хэлэлцэж батлах, гишүүн байгууллагын шийдвэрийг үндэслэн Ерөнхий зөвлөл дэх гишүүн байгууллагын төлөөллийг чөлөөлөх, нөхөн сонгох, Үйлдвэрчний эвлэлийн ажилтны ёс зүйн дүрмийг батлах зэрэг асуудлыг авч хэлэлцдэг юм. Утас:99027019

10:00 цагт Онцгой Байдлын Ерөнхий газрын тусгай ангийнхан  Хийморийн овоог цэвэрлэнэ. Утас: 93050724

б

Төрийн ордны Б танхимд

11:00 цагь УИХ дахь МАН-ын бүлэг намрын чуулганы хугацаанд хийсэн ажлынхаа талаар хэвлэлийн бага хурал зарлаж байна. б Хэвлэлийн Хүрээлэнд

11:00 цагт Эдийн засгийн хямралын улмаас боловсрол эзэмших боломжгүй болсон хүүхдүүдийн төлөө рок, поп болон соёл урлагийн бусад төлөөлөл нэгдэж байгаа талаар мэдээлэл хийнэ. Хэвлэлийн бага хуралд Ноён Бондгор, BX, Монгол улсын циркийн уран бүтээлчид оролцоно.

б

Дуурь бүжгийн эрдмийн театрт

11:40 цагт “Шагайн харваа соёлын биет бүс өвийн батламж” гардуулах ёслол  болно. “Шагайн харваа”-г ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний Соёлын биет бус өвийн Төлөөллийн жагсаалтад бүртгэн тунхаглаад байна. Утас: 88080619

Нээлттэй нийгэм хүрээлэнд /Хуримын Ордны баруун талд/

14:00 цагт Авилгаас сэргийлэх, тер засгийг хянахад иргэдийн оролцоог нэмэгдуулэх зорилго бухий сошиал медиа ба терийн байгууллагуудтай холбогдсон шинэлэг цахим хуудасны нээлт болно.

б

МАХН-ын төв байранд

15:00 цагт МАХН үүсгэн байгуулагдсан болон Эх орончдын өдрийг тохиолдуулан МАХН-д шинээр гишүүн элсүүлэх, гишүүнчлэл сэргээх ёслолын арга хэмжээ  болно. Нийтдээ 350 гаруй хүн шинээр гишүүнээр элсч, намын гишүүнчлэлээ сэргээнэ. Тэдний дунд урлаг спортын алдартнууд багтаж байна.

б

Оросын соёл шинжлэх ухааны төв буюу РЦНК-д

15:00 цагт  Монголын зэвсэгт хүчний анги байгууллагын тэргүүн ахлагчдын оролцсон "Тэргүүн аялгуу" уран бүтээлийн тоглолт болно. Утас: 99299634

ө

НЭМҮТ-ийн Хурлын зааланд

15:00 цагт НЭМҮТ-ийн Хор судлалын сектор нь Хордлого судлалын эрдэм шинжилгээний нийгэмлэгтэй хамтран Монголд анх удаа зохион байгуулсан Хор судлаач, Эмнэлзүйн хор судлаачын нарийн мэргэшүүлэх зургаан сарын сургалтыг төгсөгчид сертификатаа хүлээн авах ёслолын үйл ажиллагаа  болно. Утас: 96004417

g

www.shuud.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

......:
yahlaaraa mongolyn armiin arga hemjee gadny soyolyn tuvd zohiogddog yum be?! tolgoi ni ajilladaggui malnuud ve?!
2015-02-27
zochin:
hedees ? haana?
2015-02-27
nyamka:
монголын хөл бөмбөгийн холбооны ээлжит их хурал болж ерөнхийлөгчөө сонгох сонгууль гэж том арга хэмжээ болох гэж байхад чинь бичдэггүй юм уу хаашаа юм !!!!
2015-02-27