Уильям Японд айлчилна

img

Их Британийн угсаа залгамжлах ханхүү Уильям энэ сарын 26-наас ирэх сарын 1-ний өдрүүдэд Япон улсад төрийн айлчлал хийхээр боллоо. Тэрбээр албаны хүмүүсийн хамт Токиогийн цагаар өчигдөр 19.00 цагийн үед тус улсад иржээ.  Ханхүүгийн эхнэр бие давхар учир айлчлалын багт багтаагүй гэж хатан хааны ордноос уламжилсан тухай “NHK” агентлаг мэдээллээ. Ханхүү анх удаагаа Азийн орнуудаар айлчилж буй юм.

1

Уильям айлчлалын эхэнд тус улсын Ерөнхий сайд Шинзо Абетэй уулзах бол маргааш өдөр нь эзэн хаан Акихитод бараалхах гэнэ. Ханхүүгийн дараагийн зогсоол нь Бээжин юм. Тэрбээр ирэх сарын 1-3-ны өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийх билээ. Өнгөрсөн оны сүүлээр Си Зиньпин ханхүүг эх орондоо айлчлахыг урьсан юм. Харин ирэх тавдугаар сард Си дарга Лондонд хоёр хоногийн хугацаатай төрийн айлчлал хийхээр болжээ.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ