Мосул хотын төв музейг нураажээ

img

Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийн дайчид өчигдөр Мосул хотын төв музейд нэвтэрч, бүх үзмэрийг нь эвдэлсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Хэт даврагчдын гарт 500-3000 жилийн настай түүхийн дурсгалт бүтээлүүд өртсөн байна. Тус хотын төв музей 1890 оны үед ашиглалтад оржээ. Энэ долоо хоногийн эхээр хэт даврагчид Мосул хотноо байрлах төв номын санг эзэлж, сая гаруй номыг шатаасан билээ.

1

Хэт даврагчид түүхийн гэрч болсон бүтээл болон номуудыг шатааж, устгасан шалтгаанаа “Бид өнөөдрөөр амьдрах болно” гэж тайбарлажээ. Засгийн газар Мосул хотын музей халдлагад өртсний дараа орон даяар онц байдал зарласан байна.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
uuchlaarai het davragsadig bvgdiig shuud ustga gesen ym
2015-02-28
zochin:
bvgdii ni shuud ustga
2015-02-28
mgl77:
jinhene zerleguud. shashin tun ni hetreheeree turemgiilel boloh um daa,
2015-02-27
kkkkk:
naaduul chine zugeer l amtad shuu deee es surtahuun gej ym bhgui bolson.
2015-02-27
reader:
ene het dawragchid neeree sonin ymaa...
2015-02-27
......:
yoyo,medreluud ee
2015-02-27