Ж. Капла өршөөгдөж, Н.Энхбаяр дахин байцаагдаж эхэллээ

img

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдөр зарлиг гаргаж “Саусгоби сэндс” компанийн ажилтан, АНУ-ын иргэн Ж.Капла нарт уучлал үзүүлэв. Тэд Монгол Улсад төлөх ёстой 35.2 тэрбум төгрөгийн татвараас зайлсхийсэн учир шүүхээс хорих ялаар шийтгүүлээд байсан юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийн уучлалын дараа Монгол дахь АНУ-ын Худалдааны танхимаас мэдэгдэл гаргав. Уг мэдэгдэлд “...гадаадын зарим бизнес эрхлэгчийн хилээр гарах эрхийг хязгаарласны улмаас бусад олон ажил хэрэгч хүмүүс Монгол руу зорчих болон Монголд бизнес эрхлэхээс татгалзаад байгаа үед энэхүү уучлалыг үзүүллээ” гээд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид талархсанаа илэрхийлсэн байна.


Ерөнхийлөгчийг ингэж Америкийн худалдааны танхимаас талархлын үг дуулж байх зуур харин  АТГ-ын мөрдөн байцаагчид МАХН-ын байранд  ажиллаж завгүй өнжжээ. МАХН-ын дарга Н.Энхбаярыг асууж байцаах ажлыг  АТГ-ынхан өчигдрөөс эхэлжээ. Н.Энхбаярын хувьд сар шинийн битүүнд Монголдоо ирсэн. Аав, ээжтэйгээ золгож, шинэлэхээр ирснээ хэлж байсан. Хоригдож байх хугацаандаа олон хоног хуурай өлсгөлөн зарласан учраас бие нь төдийлэн тэнхэрч, илааршаагүй. Өөрөөр хэлбэл, Солонгос дахь эмчилгээ нь өнөөг хүртэл үргэлжилсээр байгаа, эмчээс чөлөө аваад ирсэн гэдгээ ч хэлж байсан.


Өчигдрийн хувьд АТГ-ын мөрдөн байцаагчид Н.Энхбаярыг намынх нь байран дээр ирж уулзаж асуусан байна. Харин чухам ямар асуудлаар байцааж, тодруулсан нь тодорхойгүй байгаа юм. АТГ-ын мөрдөн байцаагчид түүнийг өнөөдөр үргэлжлүүлэн байцаана мэдэгдсэн гэнэ.


АТГ-ын өчигдрийн МАХН-ын байран дээр ирж ажилласан ажиллагаа нь Н.Энхбаярын ээжийнхээ 80 насны ойг ёслож, цайлахаар бэлдэж байсантай нь давхцсан байна.


Ер нь Н.Энхбаярыг 2009 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн албан тушаалаас бууснаас нь хойшхи зургаан жилийн хугацаанд энэхүү хардлага сэрдлэг, асуулт байцаалт, элдэв хэрэг тохох, гүтгэх гүжирдэх байдал тасраагүй гэдгийг уншигчид санаж буй биз ээ. Эцэстээ Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн гуайн хэлсэнчлэн “...үхрийн бөөр шиг хэдэн юм нийлүүлээд” хэрэг болгон хорьж цагдсан юм.


Түүнчлэн хэдхэн хоногийн өмнө АТГ-ын дэд даргаар Ц.Нямдорж томилогдсоноос хойш баривчилгаа, байцаалт илт ихэсч байгаа бололтой. Ц.Нямдорж дэд дарга болохоосоо өмнө АТГ-таа Гүйцэтгэх албаны даргаар ажиллаж байжээ. Гүйцэтгэх албаны дарга гэдэг ажил үүрэг нь тов тодорхой. Барих хорих, тагнах чагнах ажлыг гардан гүйцэтгэдэг гэсэн үг. Ц.Нямдорж 2012 оны хавар экс Ерөнхийлөгч Н.Энхбаярыг баривчлах ажиллагаанд голлож оролцсон гэх мэдээлэл ч гадуур тарсан байна билээ. 


Уржигдар “Эрдэнэс Тавантолгой” компанийн захирал Я.Батсуурийг баривчилж хорьсон. Өчигдөр экс Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаярыг ийн хоргоож өнжлөө. Өнөөдөр өөр хэнийг яах бол...


АТГ-ын даргын томилгооны үеэр УИХ дээр гишүүд тус газрыг “Улстөрждөг, хуучны До яам болсон”, “улс төрийн захиалгаар ажилладаг” гэх мэтээр баримттайгаар шүүмжилж байсан билээ. АТГ-ын ээлжилт улстөржилт нь Н.Энхбаяр уу...


Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин


Б.ОЧИР


СЭТГЭГДЭЛ БИЧИХ

setgel:
eh oron , baylgaa hamgaalsan humuus ni heregten boloj, ed bayalgiig luivardsan humuus ni urshuugduj baidag iamshgiin niigemd amidarch baina daa bid
2015-02-27
aa :
avilgaliig mongold delgeruulsen hun say sulalaad hediig avsan bol aimaar hudalch hun bi hujaa bish geed l uilaad baisan hovdiin bulganaar baojin gedeg hujaa orj irsen baigaa ym nutgiin humuus baljin gej nerelsen ba ter huuhdee mongol gedeg ner ogson mongol ni huuheddee jaakia gedeg ner ogson ni tsahiya shuu dee
2015-02-27
aa :
avilgaliig mongold delgeruulsen hun say sulalaad hediig avsan bol aimaar hudalch hun bi hujaa bish geed l uilaad baisan hovdiin bulganaar baojin gedeg hujaa orj irsen baigaa ym nutgiin humuus baljin gej nerelsen ba ter huuhdee mongol gedeg ner ogson mongol ni huuheddee jaakia gedeg ner ogson ni tsahiya shuu dee
2015-02-27
denslegch :
mongol ulsiin hugjild avilgald idehegdsen alban tu*ltnuud chudur tu* bolj bn ymar muuhai niigemd amid arch bnaa bid
2015-02-27
denslegch:
mongol ulsad mongol hunii une tsen gadaad luuvirchani une tsenig haruulj bn da
2015-02-27
lavlahmn:
enkhbayar nuguu zugtaasan duugee avchirj uuruu hiisen hereggui bol aihgui heleh yumaa hel l dee. idej uusan chine denduu bolhoo daravch dardaigaa baina daa! hen baisan ni hamaagui. ochih yostoi bol och!
2015-02-27
монголчууд:
элбэгдорж п зда чи одоо больж үзээрэй.амьсгаа чинь бөхийн өргөөнд айсан нүдээр ширтэж сууж байсаныг чинь орон даяар үзсэн шүү.новшоо 35тэрбумыг цусалсан америк,филиппинүүдийн бөгсийг долоож сулалчихаад юугаа хийгээд дахиад бас энхбаярыг оролдоод унав даа. чамд 2017онд өөрөө шоронд хөлөө гозойлгоод очих цаг ирнэ дээ.
2015-02-27
bangdaa:
tv-eer enkhbayar buh uzeheer orj irehed elbegdorj bur ilt sandraad malgaigaa umsuj neg uzeed avch neg uzeed baij yadaj baisan. hulgaich hulgaichdaa durgui baidag yum bolov uu?
2015-02-27
майгаа:
мөнхбаярт одоо уучлал үзүүл ялгаагүй уул уурхайгаа гэж яваад шоронд орсон вм чинь наадуул чинь улсад олонтэрбумын хохирол учируулсан тэгвэл мөнхбаяр нэг ч төгрөгний хохирил учируулаагүй шүү дээ
2015-02-27
dorj:
hervee hun avliga avsan gej sejiglegdej baigaa bol tuhain huniig baitsaah erh atg-d baigaa. uund uurlaj buhimdah erh hend ch baihgui. enkhbayar ch bai, elbegdorj ch bai irgeniihee uurgiig bieluulj baitsaalt uguh yostoi. atg sain baina. ulam sain ajillah heregtei.
2015-02-27
nud ulaan mungu tsagaan:
mungutei hun haraad uuchilj bdag. heden muusain mongolchuud ni yaduu yum bolohoor hun bish yum bolovuu? uul turii terguunee muulah muuhai l yum gesen ch daanch denduu yum ih hiih yumdoo. 1 gadaad bayan bsnaas 1 mongol bayan baival uul ni zugeer yumsan daa elbegee mini
2015-02-27
zochin:
ану-д монгол улсын иргэн 32.5 тэрбум "төгрөгийн" татвараас зайлсхийсэн бол ану-ын ерөнхийлөгч уучлал үзүүлэx болов уу
2015-02-27
монгол:
янкуудын тархи угаалт, өдөөн хатгалга турхиралт, санхүүжилтээр хийсэн 90 оны болчимгүй үйлдлийг ардчилал гэдэг юм !!! хүний нүүр өөд эгцлээд харж чадахгүй америкийн санал луйварддаг машинаар ерөнхийлөгч болсон сансарт нисэх дутуу атигар тарвага гэмт хэрэг хийсэн янкуудыг өмөөрөхийг ардчилал гэдэг юм !!! исмэл энхболд их хурлын даргын индрээс ард түмнээ басамжилсан тавласан нүдээр харж, монгол телевизэд ажиллаж байгаа энгийн ард түмнийг доромжлохыг ардчилал гэдэг юм !!! ардчилсан намын америкэд захиалгаар хийлгэсэн санал луйварддаг машинаар сонгууль явуулж 24 жил ард түмнээ өлсгөлөн гуйлганчлалд байлгахыг ардчилал гэдэг юм !!! казиногийн хэргээр шоронд суусан нөхөр иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга хийхийг ардчилал гэдэг юм !!! ард түмний мөнгөөр гадаад руу зугаалж сүмд орж зураг авахуулснаа, ажил хийж байгаа дүр үзүүлснээ, ард түмнээ басамжлан доромжилсноо ардчилал гэдэг юм !!! сонор плаза-гийн түрээсээс сард 50 сая, хогны уутны далд бизнесээс жилд 6.7 тэрбумаар гараа угааж, төрсөн хүүдээ тендер авч өгч ард түмний газрыг дээрэмдэж, янкуудын бөгс долоож амьдардгаасаа ичдэггүй, энэ бүх хууль бус зүйлийг харж суугаа энгийн ард бидний сүхбаатарын талбайдаа тэмцэх эрхийг хорьсон өмхий буриад бат-үүлийн шийдвэрийг ардчилал гэдэг юм !!! кармааны хулгайчаас төрийн хулгайч болсон 17 чингэлэг спиртээр ард түмнээ хордуулагч орос биеэ * эхнэртэй жонхуу баттулга их хуралд суухыг ардчилал гэдэг юм !!! ард түмний хөрөнгө болох ард кинотеатрыг хувьдаа авч 2 тэрбумаар зарсан сагсуу хар үсээ угаадаагүй сохорбарам энгийн ард иргэд рүү сагсалзаж, тэмбүүгээр үхсэн гомо богдыг баатар байсан мэт тархи угаахыг ардчилал гэдэг юм !!! атигар тарвага элбэгдорж, жонхуу баттулга, казино баттулга, хулхи баатар бат-үүл, дебилдорж, исмэл энхболд, ялтанхуяг, нитх-н 18 девтаат, ард түмэн үгүйрэн ядуурч дуусаж байхад ардчилал гэж тархи угаах ардчилсан нам, ардчилсан холбооны өмхий дебилүүд, тэд нарын аялдан дагагч алиа салбадай та нарт ичих нүүр гэж байна уу ?????? https://www.facebook.com/profile.php?id nambus nambuschuudiin evsel. нам бусчуудын эвсэл
2015-02-27
элбэгдорж их нүгэл хийж байна:
элбэгдорж маш их нүгэл хийж байна. энэ олон хүүхэд цэцэрлэггүй, сургуулийн байр хүрэлцэхгүй, эмнэлэг хүрэлцэхгүйгээс олигтой боловсрол олж яадахгүй, өвдөж, зовж шаналж, зарим нь нас барж байна. гэтэл ийм байгаагийн шүалтгаан болсон, улсад мөнгөө төлөөгүй гадаадын иргэдийг өршөөж байдаг. бас тэгээд биднээс авсан иөнгөн дээрээ маш тансаг амьдардаг. хэзээ нэг цагт нүгэл нүдээрээ гардаг сан. ойрхон бодож амьдарч, ухвар мөчид аашилж байна даа. энэ мэтчилэн шударга бус бүхэн ялаад байх юм бол энэ ертөнцийн утга гэж юу байх билээ. заавал үйлийн үр нь ирдэг номтой. үүнийг л ойлгочих тэнхээгүй юм байх даа. үлдсэн бүх насаа даяанчилж өнгөрөөвөл нүглийнхээ төлөөснөөс мултарч болох юм.
2015-02-27
иргэн:
шаардлагатай бол асууж байцаах атг ын ажил биз дээ бас оймсоо үзүүлэх гээд байгаа юм уу
2015-02-27