
Францын Ерөнхийлөгч Франсуа
Олланд Филиппин улсад төрийн айлчлал хийж байна. Тэрбээр албаны хүмүүсийн хамт
өчигдөр Манила хотноо хүрэлцэн ирсэн тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Ерөнхийлөгч айлчлалынхаа эхэнд тус улсын
Ерөнхийлөгч Жежомар Винау, Гадаад хэргийн сайд Алберт дель Росариотой уулзаж, цаг
уурын өөрчлөлтийн эсрэг кампанит ажилд Филиппин улсыг татан оролцуулах
сонирхолтой байгаагаа илэрхийлжээ. Тэрбээр “Энэ жилийг Европчууд цаг уурын
өөрчлөлттэй тэмцэх жил болгон зарласан. Энэхүү кампанит ажилд Азийн орнууд ч
гэсэн хамтрахыг хүсч байна. Тиймээс би Филиппинд айлчилж байна. Дэлхийн цаг
уурын өөрчлөлтийн эсрэг бүх улс нэгдэх хэрэгтэй” гэж хэлжээ.
Хэвлэлүүд “Олландын айлчлал цаг
уурын өөрчлөлтөөс гадна Индонез улсад ял эдэлж буй хоёр иргэнээ суллахын тулд Филиппинийн
удирдлагуудаас дэмжлэг авах зорилготой” гэж мэдээлжээ. Өнгөрсөн сарын эхээр Индонезийн Дээд шүүх хар
тамхины хэрэгт холбогдсон Франц, Бразил, Австралийн долоон иргэнд ялын дээд
хэмжээ оноосон юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ