
Украины зүүн хязгаарт үргэлжилж
буй зөрчил мөргөлдөөн зогсохгүй бол Шведийн Засгийн газар Орост хориг тавина
гэж мэдэгдлээ. Тус улсын Ерөнхий сайд Фредрик Рейнфелд Германы Канцлер Ангила
Меркельтэй уулзах үеэрээ ийнхүү хэлсэн байна. Тэрбээр ““Нормандын дөрвөл”-ийн
байгуулсан Минскийн гэрээ зүүн хязгаарт гал зогсоож чадахгүй байна. Өнөөдрийг
хүртэл зөрчилдөөний бүсэд буун дуу хадаж, иргэд амиа алдсаар байна. Укрианы хямрал
өнөөдрийнх шиг үргэлжилсээр байвал Швед улс, хямралын гол буруутан гэгдээд буй
Оросын Засгийн газарт худалдаа болон визний салбарт хориг тавихаа мэдэгдэж
байна” гэж хэлжээ.
Канцлер “Минскийн гэрээ “Нормандын
дөрвөл”-ийн санасан бодсон шиг хэрэгжихгүй байгаад сэтгэл өвдөж байна. Гэхдээ зүүн
хязгаарт өмнөхөөсөө харьцангүй тайван амгалан болсон. Ирэх сарын эхээр бид
дахин уулзах болно. Орост хориг тавих эсэх асуудалд Герман улс хөндлөнгөөс
оролцоогүй гэдгийг албан ёсоор мэдэгдье” гэсэн байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ