Лупита Нионго даашинзаа алджээ
Өнгөрсөн жил “12 жилийн
боолчлол” киногоороо “Оскар”-ын “Шилдэг туслах эмэгтэй жүжигчин” болсон Кенийн
уран бүтээлч, жүжигчин Лупита Нионго даашинзаа алдсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Жүжигчин бүсгүй энэ жилийн “Оскар”-ын шагнал
гардуулах ёслолд өмссөн 150 мянган ам.долларын үнэтэй гоёмсог цагаан өнгийн
даашинзаа Нью Йоркт байрлах зочид буудлынхаа өрөөнөөс алджээ. Энэхүү даашинзыг 6000
байгалийн цагаан сувдаар чимсэн байна.
Нионго “Харамсалтай байна. Энэ даашинзыг заавал олмоор байна. Олон хүн намайг энэ даашинзтайгаа сайхан харагддаг гэж магтсан” гэж жиргэжээ. Даашинз хулгайлсан гэмт хэрэгтнүүд зочид буудлын өмнөх хяналтын камерт бичигдсэн аж. Цагдаа нар тэднийг орон даяар хайж эхэлжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ