Украины нисгэгч эмэгтэйг суллахгүй гэв
ОХУ-ын шүүхээс Украины нисгэгч эмэгтэйг
өнгөрсөн оны зургадугаар сард амиа алдсан Оросын хоёр сэтгүүлчийн үхэлд
буруутай хэмээн үзэж, таван жилийн хорих ялаар шийтгэсэн тухай “Ройтерс “агентлаг
мэдээллээ. Надя Савченко гэх нисгэгч эмэгтэй Оросын талыг дэмжигч салан
тусгаарлагчдын эсрэг тулаанд сайн дураараа оролцож байсан юм. Өнгөрсөн оны
дундуур Оросын телевизийн хоёр сэтгүүлч амиа алдах үеэр Савченко шалган
нэвтрүүлэхийн ойролцоо болж байсан тулаанд оролцож байсан нь ийнхүү хэрэгт
холбогдох шалтгаан болжээ. Тэрбээр шүүх хурлын үеэр өөрийгөө тэдний үхэлд
буруугүй хэмээн мэдэгдэж, энэ сарын 16-наас эхлэн өлсгөлөн зарласан байна. Оросын талаас “Савченко өлсгөлөн зарлаж, шүүхийн
шийдвэрийг олон улс эсэргүүцсэн ч нисгэгч эмэгтэйг суллахгүй” гэжээ.
Украины Засгийн газар иргэнийг нь суллахыг шаардаж, “Надя Савченко амиа алдсан тохиолдолд хариу арга хэмжээ авна” гэж мэдэгджээ. Ерөнхийлөгч Петр Порошенко “ОХУ өөрийн нутаг дэвсгэр дээрээс Украины иргэнийг хууль бусаар баривчлан ялласан хэрэг нь олон улсын хэм хэмжээг зөрчсөн ёс суртахуунгүй үйлдэл” гэж хэлжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ