Хэвлийн дурангийн мэс засал маш их давуу талтай

img

Эрүүл Мэндийн Хөгжлийн төвөөс жил бүр гаргадаг судалгаанд манай оронд жилдээ 80 орчим мянган мэс засал хийгддэг, үүнээс зонхилох хувийг хэвлийн хөндийн мэс заслын өвчнүүд (мухар олгойн цочмог үрэвсэл, цөсний хүүдийн өвчнүүд, элэг, нойр булчирхай, ходоод нарийн гэдэсний өвчнүүд, бүдүүн шулуун гэдэсний хавдар г.м) эзэлдэг гэжээ. Хэвлийн хөндийн мэс заслын дараах хүндрэл их байгааг ч энэхүү судалгаандаа дурдсан байна.


Гадаадын улс орнуудад хийгддэг дэвшилтэт технологид суурилсан мэс заслыгМонгол улсад хийдэг болсоор удаж байгаа хэдий ч иргэдийн мэдээлэл хомс байгаа учраас хаана хандаж, ямар эмчилгээ хийлгэх тухай мэдээлэлгүйгээс болж өвчнийг хүндрүүлэх, эрүүл мэндийн аливаа хүндрэлд орох зэргээр эрсдлийг улам бүр нэмэгдүүлж байна.


2007 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж буй УБ СОНГДО эмнэлэг иргэдийн эрүүл мэндийн боловсролыг нэмэгдүүлэх, дэвшилтэт технологид суурилсан  оношлогоо, мэс ажилбарын талаарх мэдлэгийг олгох, урьдчилан сэргийлэх зорилгоор эмнэлгийн үйлчилгээг авах чиглэлээр ОЛОН НИЙТЭД НЭЭЛТТЭЙ ЦУВРАЛ ЛЕКЦийг зохион байгуулж эхэлсэн.


Энэ Бямба гарагт дурангийн хагалгаа, ерөнхий мэс заслын эмч Б.Лхагвабаяр орчин үеийн анагаах ухаанд дэвшилтэт технологийн давуу талыг ашиглснаар өвчтөнд ямар давуу тал үүсэх, аливаа эрсдэл буурах боломжтой талаар тун сонирхолтой лекц унших юм.


·  Та цөсний чулуугаа авхуулах шаардлагатай юу?


·  Та мухар олгойтой болвол?


·  Та ходоодны хавдрыг заавал гэдсээ зүсүүлж авхуулах уу?


·  Та эмэгтэйчүүдийн өвчнийг богино хугацаанд мэс заслын аргаар шийдэж чадах уу?


зэрэг асуултын хариуг мэдэхийг хүсвэл энэхүү лекцэнд хүрэлцэн ирнэ үү, дашрамд дурдахад энэхүү лекц олон нийтэд нээлттэй буюу үнэгүй зохион байгуулагдах юм.





СЭТГЭГДЭЛ БИЧИХ

оюука:
сонгодо д хун очихоо больсон бололтой
2015-03-04
tuya:
doogii chi gants hvnii hariutslagagvi vildlees bolj olon hvmvvsiin hodolmor medleg ur chadwarig bitgii dooshin hii. hvn bvhen adilgvi gej!!!!!!
2015-02-28
doogii:
golni bas urhiin emcz nar,emcz nartaa sain lekc unszij ugeesei,hamgiin ih medleggyi hymyysiig iisz tiisz jbuuldag hynd syrtaltaini urhiin emnelegiin emcz nar,zun sbd urhiin emcz ohind maani ekg hiij zyrhnii ubctei gej byryy onoszlood 1r emneleg deer ocij yzyylhed zygeer baisan,teheer tedend surgalt ih heregtei,ekg zyb hiih zub unsziz syraasai,olon hyniig cag zawaarni byy hohiroogoosoi,deerni setgel sanaagaar unahiin baina
2015-02-27
naya:
amjilt. mundag shuu.
2015-02-27