“Саусгоби сэндс” буруутай юу?

img


Гучин таван тэрбумын татвараас зайлсхийсэн гэх хэргээр буруутгагдаж, Монголын шүүхээс  таван жил 10 сарын хорих ял сонссон “Саусгоби сэндс”-ийн гурван ажилтанд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уучлалт үзүүлэв. Ингэснээрээ гадаад ертөнцөд энэ нь сайн мессеж болон хүрч байгаа гэдэгт эргэлзэхгүй. Гэвч, иргэний хариуцагчийн хувьд  “Саусгоби сэндс” компанийнхан манай хууль хяналтныхны гаргасан шийдвэртэй санал нийлэхгүй хэвээр байна.  Учир нь хууль хяналтныхны байгуулсан шинжээчдийн дүгнэлт хуудуудтай, тиймээс ч 35 тэрбум төгрөгийн хохирлыг барагдуулах шүүхийн шийдвэрийг давж заалдах бололтой.


Тэс өөр асуудлаар эхэлсэн “Саусгоби сэндс”-ийн асуудал яван, явсаар татвараас зайлсхийсэн хэрэг болон хувирсан байдаг.  Чухамдаа бол татварын ямар нэгэн асуудал компани Монголд цөөхөн,  хууль хяналтныхны зүгээс бизнесийнхнийг “айлгах”,  “чангалах” гол арга болчихоод байгаа. Тиймээс эхлээд мөнгө угаасан, авлига өгсөн гэх  тус компанийн асуудал  нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдоогүйгээр барахгүй эцэст нь их хэмжээний татвараас зайлсхийсэн гэх хэрэг үүсгэж, шүүхээр шийдвэрлэсэн нь гадаадын хөрөнгө оруулагчдыг  айлгах мессеж болон хүрсэн юм.


Гэхдээ, “Саусгоби сэндс” одоог хүртэл Монголын шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаатай холбоотойгоор “Яагаад” гэдэг асуулт зүй ёсоор тавигдаж байна. Энэ асуултад тэд юу гэж хариулж буйг сонирхуулъя.


Нэгдүгээрт, “Саусгоби сэндс”-ийн хэрэг дээр ажилласан шинжээчдийн дүгнэлт гаргахдаа бусад борлуулалтын орлогыг тайланд дутуу тусгасан байна. Тодруулбал, шинжээчид “Саусгоби сэндс” компанийн 683.2 сая төгрөгийн орлогыг дутуу тайлагнасан гэсэн  үндэслэлгүй дүгнэлт гэж үзэж байгаа юм байна.  Өөрөөр хэлбэл,  371.6 сая төгрөгийг “Саусгоби сэндс “-ийн 2009 оны дөрөвдүгээр улирлын Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын (ААНОАТ) тайлангийн "албан татвар ногдох бусад орлого"-д оруулан тайлагнасан байдаг. Үүнийг шинжээчид шалгаж үзээгүй аж. Мөн  311.6 сая төгрөг нь тайлагнасан орлого бөгөөд шинжээчид компаниас гаргасан  тайлбар, нотлох баримтыг үл ойшоожээ.


Хоёрдугаарт, Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг (АМНАТ) худалдан авагчаас авахаар тооцон авлагад бүртгэсэн боловч тайланд орлогоор аваагүй.  Тухайлбал, “Саусгоби сэндс”-ийн байгуулсан нүүрс борлуулах гэрээнүүдэд АМНАТ-ийг худалдан авагч хариуцна гэсэн заалт байхгүй. Гэтэл шинжээчид  компаний авлагыг 19,900,987,300 төгрөг хэмээн тооцжээ. Ийм мөнгөн дүнтэй авлага байхгүй гэдгийг тус компанийнхан нотолж байна. . Шинжээчид шүүх хуралдааны явцад АМНАТ-ийг худалдан авагчаас нэмж авах заалт огт байхгүй болохыг хүлээсэн атлаа дүгнэлт нь хавтаст хэрэгт авагдсан өмнөх шинжээчдийн зохиосон хүснэгтийг үндэслэн буруу гаргасан гэж “Саусгоби сэндс” үзэж байгаа юм. . Өөрөөр хэлбэл анхан шатны баримтыг үзэлгүй ийм дүгнэлт гаргасан. АМНАТ-ийг худалдан авагчаас авна гэдэг нь өөрөө Ашигт малтмалын тухай хуулийн 47.1, Татварын ерөнхий хуулийн 12.1-ийг тус тус зөрчих тул шинжээчдийн дүгнэлт үндэслэлгүй болох нь тодорхой  гэдэг нь эндээс харагдаж байна.


Гуравдугаарт, шинжээчид  311.6 сая төгрөгийн НӨАТ-ыг дутуу тайлагнасан хэмээн үзсэнийг Монголын шүүх үндэслэл болгон авч үзсэн. Гэтэл шинжээчидийн энэ дүгнэлт асуудалтай байсныг доорх тоо, баримт нотолж байгаа юм. Өөрөөр хэлбэл,  20.8 сая төгрөгийг доллараар бичсэн НӨАТ-ын падааныг худалдагч, худалдан авагч хоёр тал өөр өөр ханш ашиглаж тайлагнасныг шинжээчид үл ойшоон зөрчил гэж үзсэн байдаг.


Мөн 290.8 cая төгрөгийн хувьд шинжээчид хөндлөнгийн мэдээллээр нотлогдсон гэдэг боловч одоог хүртэл нотлох баримтаа үзүүлээгүй нь ямар нэгэн “но”-той дүгнэлт болохыг баталж байна гэж компанийн зүгээс үзэж буй.


Дөрөвдүгээрт, Монгол Улсын НӨАТ-ын тухай хуулиар акталж устгасан хөрөнгөд мөн мөнгөн хандивт татвар ногдуулдаггүй.  Үүнийг шинжээчид шүүх хуралдааны явцад хүлээн зөвшөөрсөн байдаг. Шинжээчдийн дүгнэлтэд дурдсан 34.6 тэрбум төгрөгийн бусдад үнэ төлбөргүй шилжүүлсэн бараа, ажил үйлчилгээ гэдгийг нь хүлэнэ зөвшөөрөхгүй байгаа учир нь,  ашиглах боломжгүй болсноос үүдэн данснаас хасч акталсан үндсэн хөрөнгө - 32.9 тэрбум төгрөг. Үүнд, шатсан экскаватор, ашиглах боломжгүй болсон дугуй, сэлбэг гэх мэт актлагдсан эсхүл шатаж, устаад ашиглах боломжгүй болсон хөрөнгө багтаж байгаа аж. Мөн  орон нутгийн иргэд, байгууллагад өгч тусалж дэмжсэн хандив, тусламжийын мөнгөн дүн нь 1.5 тэрбум төгрөг болж байгаа юм байна. Үүнд, 100 хүүхдийн цэцэрлэг, хилийн боомтын ажиллагсадын амьдрах байр, орон нутагт худаг гаргах гэх мэт сайн санааны тусламж дэмжлэгүүд багтаж байгаа аж.

Тавдугаарт, Саусгоби сэндс ХХК-ийн толгой компаниас санхүүжилт хийсэн 693.9 сая ам.долларын ханшийн зөрүүний алдагдал болох 83.0 тэрбум төгрөгийг НББ-ийн тухай хуулийн 9.1, 9.2 болон 9.3-д “Санхүүгийн тайлан гаргахдаа гадаад валют, түүгээр илэрхийлсэн авлага, өр төлбөрийн үлдэгдэлийг Монголбанкнаас зарласан, тухайн өдрийн ханшийг үндэслэн төгрөгт шилжүүлж бүртгэнэ.” гэж заасны дагуу санхүүгийн тайландаа тусгасныг хуурамчаар өглөг өсгөсөн гэж шинжээчид илэрхий алдаатай дүгнэлт хийсэн гэж  үзэж байгаа юм байна.  Уг ханшийн зөрүүний алдагдлыг татвар ногдуулах орлогоос хасаагүй нь Монгол Улсын Сангийн яамнаас баталсан “Санхүүгийн болон орлогын албан татварын тайлангийн үзүүлэлт хоорондын зөрүүг зохицуулах тайлан”-д тодорхой тусгасан байхад шинжээчид уг тайланг үл ойшоож дүгнэлт гаргасан нь манай улсад орж ирсэн, цаашид орж ирэх бүх гадаад хөрөнгө оруулагчдыг гэмт хэрэгт холбогдуулахуйц дэндүү хариуцлагагүй, буруу дүгнэлт болж байгаа юм. Мөн толгой компани нь Саусгоби сэндс ХХК-ийн өмнөөс төлсөн цалин, даатгалын төлбөрийг өглөгт бүртгэснийг хуурамчаар өглөг үүсгэсэн гэж буруу дүгнэсэн нь Иргэний хуулийн үүргийн гүйцэтгэлийг гуравдагч этгээдийн өмнөөс хангаж өглөг, авлагын харилцаа үүсдэг бизнесийн энгийн харилцааг үгүйсгэсэн ташаа дүгнэлт болжээ.


Энэ мэтчилэнгээр шинжээчдийн үндэслэлт муутай дүгнэлтүүдийг прокурор, шүүх үндэслэл болгосоныг “Саусгоби сэндс” эсэргүүцэж байгаа бөгөөд, хэрэв монголчууд ийм үндэслэл муутай дүгнэлтээр гадаадын хөрөнгө оруулагчдаа ялласан бол энэ нь Монголын хувьд хамгийн муу сигнал юм. Хэрэв монголчууд алт сандайлсан гуйлгачин хэвээрээ үлдэхийг хүсээгүй бол ядаж л үндэслэл муутай дүгнэлтээ эргээд харчихдаг байх хэрэгтэй. Энэ нь Б.Баабарын хэлсэн шиг улс орныхоо нэр хүндийг авардаггүй юмаа гэхэд ядаж л цайруулсан үйлдэл болох биз.



Ж.НЯМСҮРЭН


Эх сурвалж: NEWS.MN


СЭТГЭГДЭЛ БИЧИХ

иргэн:
монголын “ашигт малтмалын тухай хууль” үнэнхүү хөлдүү. учир нь уг хуулинд “ төр ашигт малтмалын ордод 34-50 %-ийг эзэмшинэ” гэсэн дэндүү тэнэг, хөлдүү заалт бий. гэтэл олон улсын уул уурхайн эрх зүйн дагуу ордыг ард түмэн 100 % өмчилж, төр 100 % эзэмшдэг. харин төр ашигт малтмалын ордод биш уг уурхайг ашиглагч аж ахуйн нэгжид (уулын үйлдвэрт) буюу уурхайн үндсэн хөрөнгөд нь тодорхой хувь эзэмшиж болох юм. монголчууд ашигт млтмалын орд, уурхайг ашиглагч аж ахуйн нэгж (уулын үйлдвэр), уурхайн үндсэн хөрөнгө гэсэн гуравхан зүйлийг өөр хооронд нь ялгаж салгаж ойлгож чаддаггүй нь тэнэг, хөлдүү болох нь “ашигт малтмалын тухай” хуулиас нь тод томруун харагддаг.
2015-03-12
иргэн:
оюу толгойн асуудлыг шийдвэрлэх цорын ганц гарц нь монгол улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэргээр гадаадын хөрөнгө оруулагчид болон гэрээ байгуулсан улс төрчдөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх явдал юм. ард түмнээ хууран мэхлэх, эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглах замаар оюу толгой, таван толгойн гэрээ гэгчийг байгуулж, монгол улсад онц их хэмжээний хохирол учруулсан гадаадын хөрөнгө оруулагчид болон улс төрчид хэзээ нэгэн цагт эрүүгийн хатуу хариуцлага хүлээх бизээ.
2015-03-07
иргэн:
ардчиллаас хүчирхийлэл төрдөг. /платон/ засгийн газарт мөнгө, эрх мэдэл хоёрыг өгөх нь өсвөр насны хүүхдэд виски, машины түлхүүр хоёрыг өгөхтэй яг адил. /п.ж.рурке/ ухаан солиотой хүнд илд бариулах шударга бус хүнд эрх мэдэл олгох хоёр адилхан аюултай. /пифагор/
2015-03-07
иргэн:
ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, ашигт малтмалын ордын лиценз, лицензийн наймаа, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй монгол орны газрын хэвлийн баялагийг дээрэмдэж авахын тулд америкуудын зохиосон үлгэр юм. энэ үлгэрийг ардчилсан нам 25 жил ярьж байна.
2015-03-07
иргэн:
ашигт малтмалын ордыг ард түмэн 100 % өмчилж, төр 100 % эзэмшиж, хөрөнгө оруулагч 100 % ашигладаг. олон улсын уул уурхайн эрх зүйн дагуу ашигт малтмалын ордыг ашиглах гэрээний үндсэн 3 төрөл байна. үүнд: 1-рт, роялти (роялти авна гэдэг нь мөн чанартаа ашигт малтмалын ордыг үнэлж, үнийг нь хөрөнгө оруулагчаас сар бүр суутган авах үйл ажиллагаа юм) болон татварт үндэслэгдсэн концессын гэрээ (энэ нь гадаадын буюу дотоодын хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах, олборлолт хийх бүх зардлыг гаргаж борлуулалтаа хийгээд төрд асар өндөр хэмжээний роялти болон татвар төлөх гэрээ юм), 2-рт, бүтээгдэхүүн хуваах гэрээ (энэ нь гадаадын буюу дотоодын хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах, олборлолт хийх бүх зардлыг гаргаад олборлосон бүтээгдэхүүнээ хөрөнгө оруулагч, төр хоёр бараг тэнцүү хэмжээгээр хувааж аваад тус ту*а захиран зарцуулах гэрээ юм), 3-рт, уурхайн түлхүүр хүлээлгэн өгөх гэрээ (энэ нь гадаадын буюу дотоодын хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах бүх зардлыг гаргаад бэлэн болсон уурхайг төрийн өмчийн уул уурхайн компанид хүлээлгэн өгөөд гаргасан зардлаа тухайн уурхайн бүтээгдэхүүний борлуулалтын орлогоос нөхөж авах гэрээ юм). нэг уурхайд энэ 3 төрлийн гэрээний алийг нь ч хэрэглэхэд улсад орох орлого ойролцоо хэмжээтэй байх зарчмыг баримтладаг байна. энэ эрх зүй нь дотоодын болон гадаадын хөрөнгө оруулалттай уул уурхайн бүх компанид адил үйлчилдэг байна. манай ашигт малтмалын хуулийг олон улсын уул уурхайн энэхүү эрх зүйд нийцүүлэн үндсээр нь өөрчлөх шаардлагатай байна. үүнийг уих нэн яаралтай хийх хэрэгтэй байна. ингвэл уул уурхайг тойрсон эцэс төгсгөлгүй маргаан, хардалт, улстөржилт, монголын газрын баялагийг дээрэмдэх үйл ажиллагаа нэг мөр цэгцлэгдэнэ.
2015-03-07
zochin:
eba- ingeed ediin zasgiin aluurchidiig eeree demjeed baidag yum
2015-03-04
иргэн:
тэр шинжээчид гээд байгаа нь хэн, ямар байгууллага вэ хэрэв худлаа дүгнэлт гаргадаг шинжээч байдаг бол олон нийтэд ил тод зарлаж, шинжээч хийх эрхийг нь хасах хэрэгтэй шинжээчидийх зөв байгаа бол нэр төрөө хамгаалах хэрэгтэй. шинжээчдийг нууж байгаа бол наадах чинь маш ноцтой зүйл
2015-03-01
zochin :
bolil do lalruudaa
2015-03-01
зочин:
харийн хүмүүсийг буруутгаад ч яах вэ.тэд бол ямар эх орондоо уул уурхайн бизнес эрхэлж байгаа биш.нутагтаа бол тэд байгаль орчноо хамгаалахын дээдээр хамгаалж,хайрлахын дээдээр хайрлаж,татвараа хуулийн дагуу төлөх болно.тэд манай улсад ирээд манай газар шороог аль болох их сүйтгэж,аль болох их ашиг олж,аль болох бага татвар төлөхийн тулд бүх арга залийг хэрэглэх нь мэдээж.манай улсад маршал чойбалсан шиг эх оронч эрх баригчид байсан бол тэд яг нутагтаа байгаа юм шиг л хуулийн хүрээнд ажиллах байсан. гэтэл манайд төрийн эрхэнд ман-ан хэмээгч заваан авилгачид байгаа учраас энэ луйварчид тэдэнд авилга өгөөд улсад татвар төлөхгүй үлдэх нь ашигтайг мэдэж байсан.тэгээд ч өгсөн. одоо авилга авсан хүмүүс нь өгсөн хүмүүсээ өршөөлөө.ийм л байна.энд олон юм ярьж тайлбар хийх хэрэг ч байхгүй.
2015-03-01
зочин:
хэн нэгнийг цагдан хориж байгаад их хэмжээний хахууль авах, эсвэл бүр цаашлаад sgs- ийг дампууруулаад өөр компанид зарж дундаас нь их хэмжээний ашиг олсон байвал би л лав гайхахгүй. угаасаа монголд иймэрхүү хүчний байгууллага ашиглан санхүүгийн махенаци явуулсан тохиолдол олон байгаа. дорлиг, элбэг хоёр алтан дорнодыг бас л татвар төлөөгүй хэмээн дампууруулаад паушокыг хорих гэж байхад цаадах нь хил гараад явсан. олон улсын шүүхээр паушокыг буруугүй гэсэн дүгнэлт гарсан. орбитрын шүүх буруу шийдвэр ямар нэгэн дүгнэлтгүй гаргана гэж байдаггүй л байхгүй юу.эбэ, дорлиг 2 паушок гараад явсан байсан болхоор яаж ч чадахгүй дэмий ангайж явхад нь ганболд харин паушоктой уулзаж гаднаас зээл аван 300 сая $-р худалдаж авсан. ямарч сүйхээтэй бизнесмен ийм ашигтай наймаа хийхийг бодно. харин үүнд хорссон эбэ, дорлиг 2р мани ганболдыг удаа даран хориж их хэмжээний хахууль авсныгтэмүүжин сайдбаримттай нь дэлгэсэн болов ч хусагдсан шүү дээ
2015-02-28
зочин:
энэ хэргийн цаана асар том санхүүгийн явуулга, луйвар явагдаж байгаа. эбэ яаг л зүв зүгээр хүн өршөөж харагдаарай. sgs-г ааль эртнээс онилж байгаад буудсан байгаа энэ эбэ, дорлиг 2. мэдээж бас бус дагалдагч нар нь байгаа. болоогүй тэр баабар эбэгээ өмөөрөөд янз бүрийн юм бичиж л таараа. гах гах. иймэрхүү санхүүгийн махенацийг сайн найруулж байхад монголчууд маань сайхан найруулсан хоронд нь еемэр итгэж байна ш дээ. эбэ доллурийг нь авж байж л капплаг өршөөншдээ. тэрнээс яаг л улсаа бодож харагдаа ч.just business залуусаа.
2015-02-28
зочинbat:
ter mungiig ni hen hen avchihvaa bas uguhgui ch geh shig ali hediin tsaadiuul chini avchihaa biz
2015-02-28
зочин:
маш их мөнгө угаасан компани, айвенхоу манз компанийн ард нуугдаж маш их хууль бус зүйл хийсэн юм. манай уул уурхайн салбарынхан бүх зүйлийг дэлгэж тавьж үнэн нүүр царайг илчлэх цаг нь болсон
2015-02-28
бүү давар:
шинжээчид буруу дүгнэлт гаргсан гэдгийг хэн тогтоосон юм бэ??? эсвэл чи зүүдэндээ олж хараа юу??? татвараас зугтаасан хүмүүсийг өиөөрөөд байхыг бодоход тэднээс хэдэн халтар төгрөг авч захиалгаар бичсэн болов уу гэж бодож байна.
2015-02-28
өөөөөө:
энэ уучлал бол элбэгдоржийн дампуурал
2015-02-27
hmmm:
hunii amidralaar toglohoo bolimoor yum. nuhaztai avch uzeegui shiidver mash ikh buruu ur dagvar avchirna sh dee. yasan ch hariuzlagagui, uhamsargui, medleg chadvargui humuus ajildag yum burhan mini.
2015-02-27
zochin:
harin tiim . . manai tatvariinhan huuliinhan ugaasaa l buruu dugnelt gargaj companuidiig daramtalj avlga avdag, avilga uguuguig ni shorond yavuuldag ni unen sh de. . uygaa ch medehgui humuus yamar ikh tenegtej dagaj baya*g um be. . ugtaa ingej businessiinheniig daramtalsanaar tatvar huuliinhan l bayajaad bgaagaas bish dagan bayasch bga teneg humuus uy olj dolookh um be. . odoo tegeed daramtlah tom companuid ch ugui blvol dagan bayasagch ta nariin amin zuulga ruu orj daramtalna gedgiig mgl-chuud hezee oilgoh um bol do. . estoi l heden malaasaa deerdehgui maluud um da
2015-02-27
зочин:
татвараа төлнө л гээл бсн шүү дээ
2015-02-27
tatvar :
tatvariihan gej ugaasaa mongo hahuuli harj yavdag nud ulaan mongo tsagaan bolson humuus. shuuh procuror ugaasaa sain oilgohchgui hamgiin gol ni naad shinjeej tatvariihan gej gadniihniig shantaajilj mongo tsusaldag novshnuudad gol uchir baigaa yum. uil lai gni yoronhiilogch uurch baih shig bna. mongolchuud haraagaad tsetserheed l baihiin yamar hogiin toriin albaniihantai avilgachidtai uls gedegee medehgui yumdaa hoorhiis
2015-02-27
аөаөаө:
одоо тэгээд татвараа ч төлөхгүй юм болж байна уу. хөөрхий ерөнхийлөгчөөр маань хүмүүс төглөж байна даа. 2 хүн алсан алуурчинг 1 хүн биеэ хамгаалж алсан гэж бас өршөөсөн. хэрэг алга
2015-02-27