Путинээс уучлалт гуйлаа
“CNN” агентлаг ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинээс уучлалт гуйсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тус агентлаг өчигдрийнхөө мэдээллийнхээ хөтөлбөрөөр “Америк, Их Британи, Японы улсын иргэдийн аминд хүрсэн Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийн гишүүн Жихади Жон гэгчийг хэн болохын тогтоолоо” гэх мэдээнийхээ үеэр хэт даврагчийн зураг бус Путиний зургийг гаргасан байна.
1
Мэдээний дараа үзэгчид тус агентлагийг буруутгаж, ноцтой алдаа гаргалаа хэмээн шүүмжилжээ. Өнөөдөр тус агентлагийн эрхлэгч Путинээс уучлалт гуйсан байна. Тэрбээр “Путиний зураг санамсаргүй байдлаар уг мэдээнд гарсан. Ерөнхийлөгчийн зургийг дараагийн мэдээнд гаргахаар төлөвлөж байсан” гэж хэлжээ.
Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард тус агентлаг “Осама бин Ладеныг АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн гэр бүлийн гишүүн” гэж мэдээлж байжээ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ