Грект жагсаал болов

img

Грекийн нийслэл Афин хотын иргэд цагдаагийнхантай мөргөлдсөн тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Жагсагчид хар өнгийн хувцсаар жигдэрч, хэмнэлтийн бодлогыг эсэргүүцэж, томоохон худалдааны төвүүдийг эзлэхийг санаархсан аж. Нийслэл хотноо эмх замбараагүй байдал үүссэн учир Засгийн газар цагдаа, хүчнийхнийг дайчилсан байна. Жагсаалыг тараахын тулд цагдаа нар даралттай ус, нулимс асгаруулагч зэргийг ашигласан нь жагсагчдын дургүйцлийг хүргэж, мөргөлдөөн үүсчээ. Үймээний үеэр 10 гаруй автомашин дэлбэрч, 50 гаруй хүн гэмтэж, бэртжээ. Цагдаагийнхан автомашинуудыг шатаасан дөрвөн хүнийг баривчилсан байна.

1

Ерөнхий сайд Алексис Ципрас хэдхэн хоногийн өмнө Евро бүсийн тусламжийг авах хөтөлбөрийг дөрвөн сараар сунгах хэлэлцээг Европийн холбооны орнуудтай хийсэн юм. Ципрас эдийн засгаа сэргээх өдрийг хүртэл бүсээ чангалахаа сануулжээ.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ