Кейни Уэст уйлжээ

img

Реппер Кейни Уэст өчигдөр “One's Zane Lowe” радиод ярилцлага өгөх үеэрээ уйлсан тухай  “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр ярилцлагынхаа үеэр “Надад хэцүү байна. Найзыгаа санаж байна” хэмээн хэлээд уйлжээ. Түүний дотны найз загвар зохион бүтээгч Лоус Уилсон өнгөрсөн долоо хоногт таалал төгссөн юм.


Кейни ярилцлагаа дуусгасны дараа твиттертээ “Үнэхээр дарамттай байна. Хүмүүс намайг уйллаа хэмээн буруутгаж байна. Би төмөр хүн биш. Тиймээс л уйлсан. Миний найз, миний хувьд үнэ цэнэтэй нэгэн байсан” гэж жиргэжээ. Тэрбээр саяхнаас загварын ертөнцөд хүч үзэх болсон юм. Кейни энэ сарын эхээр “Хар” гэх загварын шоугаа зохион байгуулсан билээ. Шоунд оролцсон бүх хувцсыг Кейни найзынхаа зөвлөгөөгөөр загварыг нь гаргажээ.


Б.Дэлгэрцэцэг


СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
xezee nas barsan ni ymar xamaa bnaa ajilaa xiijil bga ymbish uu
2015-02-28
hey bichigchee.....:
hi, medeelel hyrgesnd thanks.. gehdee ter naiz zagvar zohion byteegch ni ongorson 7 honogt bish ongorson jil nas barsan yum bishyy... yu bicheed bnaa.. ajlaa sain hiii....
2015-02-28