Блум кино урлагаа орхижээ
Холливуудын нэрт жүжигчин Орланда Блум кино урлагаа орхиж буйгаа зарласан байна. Өнгөрсөн долоо дундуур Лондон хотын “O2” театрт “BRIT Awards” зохион байгуулагдсан билээ. Энэхүү наадамд жүжигчин залуу урилгаар оролцож “Оны залуу уран бүтээлч” номнацийн эзнийг тодруулсан билээ.
ы
Тэрбээр тайзан дээр гарч ирээд “Надад хөгжмийн салбар их таалагдаж байгаа. Би дуу дуулмаар байна. Клипээ гаргаж, аялан тоглолтоо хийхийг хүсч байна. Энэ мөрөөдөл минь намайг тайван унтуулж чадахгүй байгаа учир би кино урлагаа орхихоор болсон. Би тоглосон бүх кинонууддаа их дуртай. Дахин кинонд тоглохгүй” гэж хэлжээ. Жиргээчид Блумын гэнэтийн мэдэгдэл “хуурамч” хэмээжээ. Харин жүжигчин залуу твиттертээ “Энэ бол үнэн. Би худлаа ярьж байсан гэж үү” гэж жиргэжээ.
б
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ