Дэлхийн иргэний хамгаалалтын өдөр
Олон улсын иргэний хамгаалалтын байгууллага (ОУИХБ)-аас жил бүрийн гуравдугаар сарын 1-ний өдрийг Дэлхийн иргэний хамгаалалтын өдөр болгон тэмдэглэхээр шийдвэрлэсэн байдаг ажээ. Энэ жилийн хувьд эл өдрийг “Иргэний хамгаалалт, гамшгийн аюулыг бууруулах, тогтвортой хөгжил” уриалгын дор тэмдэглэхээр болжээ.
рх
Дэлхийн иргэний хамгаалалтын өдрийг гишүүн орнуудын хэмжээнд тэмдэглэдэг бөгөөд манай улс тус байгууллагад 1992 онд элсчээ. Байгалийн болон хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй гамшгийн үед хүн ам, эд хөрөнгө, хүрээлэн буй орчныг хамгаалах, аюулд өртөгсдөд туслах ажиллагааг иргэний хамгаалалд багтаан ойлгодог байна.
б
Олон улсын иргэний хамгаалалтын байгууллагын эх үүсвэр 1931 онд тавигдаж, 1972 оны гуравдугаар сарын 1-нд ОУИХБ Засгийн газар хоорондын байгууллага болон өргөжсөн байна. Одоо тус байгууллага нийт 53 жинхэнэ гишүүн, 18 ажиглагч орныг эгнээндээ багтааж байна. Монгол Улс 2002 онд жинхэнэ гишүүнээр элсэж, 2011 онд Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн улс болжээ.
йы
Түүнчлэн ОУИХБ-аас Иргэний хамгаалалт, гамшгаас хамгаалах үйлсэд идэвх зүтгэл, эр зориг, авхаалж самбаа гарган ажиллаж, онцгой хувь нэмрээ оруулсан албан хаагчийн гавьяат үйлсийг үнэлэн урамшуулах зорилгоор тус байгууллагын “Баатар одон”-г 1997 оноос гишүүн орнуудын хүрээнд олгож эхэлсэн байна. Манай орны хувьд 1999 оноос эхлэн иргэний хамгаалалт болон гамшгаас хамгаалах үйлсэд өөрийн хувь нэмрээ оруулан олон жил үр бүтээлтэй ажилласан 28 албан хаагч ОУИХБ-ын “Баатар” одонгоор шагнуулжээ.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ