Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг нэгдлээ
Дөрвөн настай бяцхан охин хүчирхийллийн улмаас амь насаа алдсан мэдээлэл та биднийг цочоосон. Түүний гэгээн дурсгалыг хүндэтгэж, хүчирхийллийн эсрэг тэмцэж буй олон “Лантуун дохио бүлгэм” ТББ, “Хүүхэд хамгааллын үндэсний сүлжээ” ТББ, “Хүчирхийлэлгүй Монгол” аяныг санаачлагч, “Ээж бүхний дуу хоолой” фэйсбүүкийн хуудасны ээжүүдийн санаачлагаар нэгдэн өнөөдөр Чингис хааны нэрэмжит төв талбайд хэдэн мянган зул өргөж, охины диваажинд хүрэх замыг гэрэлтүүлэв.
as
Оройн хүйтэн жаврыг үл хайхран нялх, балчир үрсээ тэвэрч, тэргэнд түрсээр ирсэн ээж, аавууд, гэрэлт зул, хүчирхийллийн эсрэг уриа лоозон барьсаар тэнд цугласан олны чин халуун сэтгэлийг биширмээр. Талийгаач охины зургийн өмнө зул өргөж, цэцэг зулсан олон ч ижий нүд дүүрэн нулимстай зогсоо харагдсан.
s
Хүчирхийлэл гэх хар сүүдэр хаан мэт тойлуулах дөрөвхөн настай охиныг нөмөрч, хүний хорвоогоос авч одсон. Энэ хар сүүдэрт өртөж, гэрэл гэгээ үзэхгүй олон хүүхэд бидний дунд бий байх. Магадгүй тэд ч өнөөдрийн үйл ажиллагаанд нэгдсэн байхыг үгүйсгэх газар үгүй. Хүүхдийн төлөө газраас бидэнд өгч байсан нэгэн мэдээлэлд хүүхдийн эсрэг гэмт хэргийн 90 орчим хувь нь гэр бүлийн хүчирхийлэл байдаг гэж дурьдаж байсан. Мөн хүчирхийлэлд өртөгчдийн 99 хувь эмэгтэйчүүд байдаг гэсэн мэдээлэл бий. Манай улсад сүүлийн дөрвөн жилийн хугацаанд хүчирхийллийн улмаас 61 хүн нас барсан гэсэн мэдээлэлтэй лоозонг залуу эмэгтэйчүүдийн төлөөлөл бариад жагсаж байсан.
a
Өнөөдөр хүчирхийллийн эсрэг тэмцэж гэрэлт зул өргөх олны дунд талийгаач охины ээжийн найз. Болсон явдлын талаарх мэдээллийг олон нийтэд ил болгосон эмэгтэй ирсэн байлаа. Тэрбээр “Өнөөдөр биднийг дэмжиж ирсэн ээжүүд, хүчирхийллийн эсрэг тэмцэж байгаа залуустаа баярлалаа. Бидний талийгаач охин өөрийнх нь араас ийм олон хүн буян үйлдэж байгаад баярлаж буй байх. Тэр минь тэнгэрт өөрийнхөө очих ёстой газар хүрсэн байх аа. Нийгэм олон нийтийг ингэж хүлээж авна гэж мэдээгүй. Миний найзыг дэмжиж, түүний төлөө залбирч байгаа та бүхэнд талархаж байна. Эцэст нь хэлэхэд, Гэр бүлийн хүчирхийлэл гэдэг зүйл байхгүй болоосой. Эмэгтэй хүн бүр эрхээ хамгаалдаг, хүүхэд болгон өөрийн эрхээ мэддэг байгаасай” гэж ярьсан.
a
Тиймээ, хүчирхийлэл хэмээх хар сүүдэр хэн дээр ч бүү тусаасай. Өнөөдөр тэд үүний төлөө үзэл бодлоо илэрхийлж, дуу хоолойгоо өргөсөн. Ухаант хүмүүн бүр хүчирхийлэлгүй, гэгээн орчин, амгалан тайван амьдралыг хүсч буй нь лав.
a
s
Б.БудГэрэл зургийг П.Нарандэлгэр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ