"Би хангалттай хүнд хэцүү цагийг туулсан”

img

МАХН-ын дарга Н.Энхбаярыг өнгөрөгч баасан гаригийн 13.00 цагт Авлигатай тэмцэх газар очиж байцаалт өгөхийг анхааруулсан Зарлан дуудах хуудас ирсэн талаар өмнө нь мэдээлсэн билээ. Баасан гаригт тэрбээр АТГ-д очоогүй бөгөөд “Өмнө нь би хангалттай мэдүүлэг өгч, бүхнийг тайлбарлачихсан” хэмээн үзэж намын шинэ гишүүддээ батламж гардуулах ёслолд оролцсон юм. Энэ үеэр түүнтэй ярилцсанаа хүргэж байна.

й 

-Та Битүүний өдөр эх орондоо ирэхдээ ямар зорилготой ирсэн юм бэ?

-Өндөр настай аав, ээжтэйгээ, намынхантайгаа уулзах гэж ирсэн. Ээж минь 80 нас хүрч буй учраас том хүүгийн хувьд хажууд нь байж баярлуулъя гэж ирсэн юм. Мөн миний хань Цолмонгийн маань ээж хэдхэн хоногийн дараа 70 хүрнэ. Ханийхаа ээжийд бас хүндэтгэл үзүүлэхийг хүссэн. Түүнчлэн Гуравдугаар сарын 1 нь Эх орончдын өдөр учраас намынхаа шинэ гишүүдийн батламж гардуулах ёстой байсан.

й

-АТГ-аас таныг байцаалт өгнө үү хэмээн Зарлан дуудах хуудас өгсөн. Энэ үйлдлийг та юу гэж харж байна?

-Яахав дээ Монголын ард түмэн үүнийг гадарлаж байгаа байх. Төрийн тэргүүний албаа өгөөд зургаан жил өнгөрч байна. 2009 онд ажлаа өгснөөс хойш улс төрийн үйл ажиллагаа явуулж, ямар нэгэн хээл хахуультай холбоотой асуудал юу ч байхгүй. Монголд улс төрийн өрсөлдөгчөө хууль хяналтын байгууллагаар дарамтлуулж, идэвхтэй үйл ажиллагааг нь хаах гэж оролддог болжээ. Ийм л буруу соёл, буруу ёс тогтчихлоо. Надаар зогсохгүй УИХ-ын гишүүн, төрийн байгууллагын дарга нар гээд л. Цаашдаа энэ ёс уламжлал болох нь. Би яагаа ч үгүй гээд дуугүй явж болно. Гэхдээ энэ миний асуудал биш. Улс төрийн сонгуулийг шударгаар явуулж нэг, нэгнийгээ айлгаж сүрдүүлдэггүй байх ёстой. Айлгадаг субъект нь ард түмэн байх ёстой болохоос биш АТГ, цагдаа байж болохгүй.

й

-АТГ-ын хоёр ажилтанд танд ямар үндэслэлээр байцаалт өгөх ёстой талаар огт хэлээгүй юу?

-Хэлээгүй.

й

-Та очиж мэдүүлэг өгөх үү?

-Би хуулийн дагуу л ажиллана. Өмгөөлөгчтэйгээ байж байгаад ямар хэргээр сэжиглэж байгааг нь сонсч хариу өгөх ёстой. Надад хийсэн ямар ч хэрэг байхгүй. Солонгост байхад “Монголд ирж болохгүй. Ирвэл баривчилна шүү гэдэг мессеж ирсэн ч би зөрүүдлээд л ирсэн.

й

-Хэнээс мессеж ирсэн гэж?

-Хэнээс байхав дээ. Ирдэг хүмүүсээс нь.

й

-АТГ-аас өмнө нь таныг дуудсан хугацаанд ирээгүй гэдэг шалтгаанаар сүр дуулиантай баривчилгаа хийсэн. Дахиад ингэх болов уу гэсэн айдас байна уу?

-Хуулийн дагуу л бүх зүйлийг хийнэ. Ямар асуудлаар байцаах гэж байгааг нь мэдэх хэрэгтэй. Тухайн үед би хэд, хэдэн удаа мэдүүлэг өгчихсөн байсан. Үндсэн хуулинд хүн өөрийнхөө эсрэг, хамаатан садан ах дүүгийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй гэж заасан байдаг. Би хангалттай мэдүүлэг өгч, бүхнийг тайлбарлачихсан байсан. Тийм учраас “Би хангалттай мэдүүлэг өгсөн. Одоо надад өөрийнхөө эсрэг ярих зүйл байхгүй” гээд албан ёсоор бичиг өгчихсөн байсан. Гэтэл хууль хяналтынхан огт мэдүүлэг өгөхгүй байгаа юм шиг мушгиад намайг чирч гудчаад 600 цагдаа ирж баривчилсан. Миний эсрэг надаар яриулах гээд байсан юм. Үндсэн хуульд зааснаар хүн өөрөө, өөрийнхөө эсрэг ярихгүй байна гэдэг чинь ардчиллын том ололт байгаа юм.

й

-Таны эмчилгээ дууссан уу. Хэзээ БНСУ явах вэ?

-Эмчилгээ минь дуусаагүй. Үзүүлэх хуваарьтай байгаа. Тэрийгээ дөхүүлээд л буцна даа.

\

-Таны биеийн байдал ямар байгаа вэ?

-Хурц хоол идэж чадахгүй байгаа. Ходоодны үйл ажиллагаа хэвийн болоогүй. Эд эсийн алдагдал сайн нөхөгдөөгүй байгаа учраас их хэмжээгээр идэж болохгүй. Заримдаа ходоод өвдөөд босох юм. Биеэ эмчлүүлэхийн хувьд гайгүй байгаа. Харин сэтгэлийн эмчилгээ үнэхээр дутагдаж байна. Монгол орон, агаар нь хүртэл сэтгэлийн эмчилгээ шүү дээ. Тийм болохоор аль болохоор Монголдоо ирмээр байх юм.

ЫЙ

-Та хэзээ Монголдоо эргэн ирэх вэ. Эсвэл Монголд байх бололцоо алга уу?

-Ирмээр л байна шүү дээ. Монголдоо амьдармаар байна. Нутгаа санаад байна. 80 хүрсэн аав, ээжийгээ санаж байна. Монголд өнөөдөр нууц гэж юм байхгүй. Бүгд нэгнийгээ мэдэж байгаа. Сайнаар яривал Монголчууд бүгдээрээ л садан төрөл болчихдог. Энэ бүхний цаана улс төр л явж байгаа. Энэ бол хоцрогдсон арга. Африк, Латин Америкийн арга барил. Монгол ардчиллаараа бахархъя гэвэл улс төрийн аргаар өрсөлдье. Ард түмэн л дүнгээ тавиг. Хууль хяналтын байгууллагаас айхаа болих хэрэгтэй. Ийм шударга ёс, ардчиллыг Монголдоо хөгжүүлье. Хамтдаа бүтээе. Би үүнд туслахад бэлэн байгаа. Би хэн нэгэн хүнээс өшөө хонзон авах гэж бодоогүй. Надад тийм сонирхол байхгүй. Би харин ийм алдаа гажуудал гарч байгаа учраас засах гэж оролдож байна. Үүнийг ямар нэгэн хууль зөрчсөн юм шиг болгож битгий тайлбарла. Бүгдээрээ эвтэй найртай байя. Ямарч зөв шийдвэрийг би дэмжинэ.

й

-Тантай холбогдуулж шалгагдсан хэргүүд бүрмөсөн хаагдсан уу?

-Тэртэй, тэргүй намайг дуулиантайгаар баривчилж аваад л шүүхээр шийдчихсэн шүү дээ. Намайг хоёр хэргээр буруутгасан байдаг. Эхнийх нь Улаанбаатар таймс сонингийн нурсан байшингийн доорх газрын зөвшөөрлийг Энхбаяр өөртөө гаргуулсан гэж. Шүүх хурал дээр “Газрын зөвшөөрөл хэний нэр дээр байгаа юм бэ” гэж би асуухад “Улаанбаатар хотын нэр дээр” гэж хариулт өгсөн. “Нийслэлийн нэр дээр байгаа юм бол яагаад намайг энд ингээд шүүж байгаа юм” гэхэд олигтой хариулт өгөөгүй. Миний туслахаар ажиллаж байсан хүний ах нь Улаанбаатар хоттой гэрээ хийж тодорхой хөрөнгө оруулаад авсан юм билээ. Миний нэг ч гарын үсэг байхгүй асуудалд намайг буруутгасан. Та үүний ард байж магадгүй, таны туслах юм чинь гэсэн. Одоо намайг оролдох хэрэггүй. Энхбаяр хангалттай хүнд хэцүү цагийг туулсан.

a

-Сүүлийн үед өрнөж буй улс төрийн үйл явдлуудад ямар дүгнэлт хийж байгаа вэ?

-Тавантолгой, Оюутолгой, Гацуурт гээд л олон зүйл яригдаж байна. Гэхдээ би мэдээллээс хол байгаа учраас хариулт хэлэх боломж алга. Судалж байгаа. Шаардлагатай тохиолдолд зарчмын дагуу байр сууриа илэрхийлнэ. Нийгэмд ямар нэг асуудлаар зөрчил, өөр, өөр ойлголт байгаа бол бүгдийг нь арилгах ёстой. Ардчилал гэдэг олонхийн дарангуйлал биш. Цөөнхийн саналыг сонсдог байх хэрэгтэй. Саналаа авчихсан л бол юу дуртайгаа хийнэ гэсэн үг биш. Төр засгийг удирдаж байгаа нөхдүүд бүх талын зөв талыг тусгаж хамгийн оновчтой гарцыг олох ёстой л гэж байна даа.

a

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

иргэн:
энхбаяр ямар хүн бэ гэдгийг монголчууд бүрэн мэдэх ёстой намбар гуагаас эхлээд улсын өмч хөрөнгийг завшсан хүмүүс баян хонгорын шаргалжуутын сувилал гэх мэт бидний мэдэхгүй өчнөөн юм байгаа хэний мөнгө хөрөнгөөр гадаадад байн байн өндөр үнэ ханштай эмчилгээ хийлгээд байгаа юм ер нь хэний төлөө өөртөө өвчин олсон юм бэ өөрийнхөө бузар хулгайн хэргийг цайруулах,ард иргэд биднээр өрөвдүүлэх гэж жүжиг тоголсон нь үнэн биз дээ монголд ирж байж болохгүй гэж гэж хэн тэгээд байгаа юм өөрөө хийсэн хэргээсээ зугтаж байгаа гэдэг нь бүгдэд тодорхой байна. хэргээ хүлээ л дээ гуйя
2015-03-02
asman:
хийсэн хэрэгт нь ялыг нь огоод явуулаач ээ .уучилж болохгуй новш бгаа биз дээ
2015-03-02
zochin:
mongolchuudaa ene huniig taiban orhi enhbauar mongol todiigui delhiid tanigdsan tom ulstorch hunii muug uzeh geed oorsdiigoo muug yzyyleb de hezee negen tsagt huniig gutgese n huniii muu ur dagabar chiniii ger buliig toirdog gesen shu hunii ur huuhed baigaa tsagt hariu irdeg jamtai horboo delhii uujim shu odoo ene hun zoboj baibch daraa odor jargadag ineedeg tabilantai yum bilee amiddaa bie bienee hairal daa hoishdoo saihan amidarua gej bodoj baigaa bol hunii muug uzeed sain uabahgui shu tuunees dor uabdag .
2015-03-02
дургүй гэж:
хулгайч хулгайчдаа дургүй гэж үнэн юм байна доо.нөгөө жижиг хулгайч нь энэ хулгайчаа харчихаад байж ядаад байгаа юм байна л даа
2015-03-02
хасаа:
энэ хүнийг өмөөрч бгаа хүмүүс жаахан ухаараачээ, монголын ард түмнийг ийм ядуу болгосон хүн, өөрийгөө өрөвдүүлэх гд бгаа юмуу хаашаа юм ард түмэн тэнэг биш чи тэр хуулийн байгууллагадаа очиж ард түмнийг дампууруулсанаа хүлээн зөвшөөрөөчэээ
2015-03-02
zochin:
nohoi dolo hvnd hetsv ve genee 10,20jil helmegdeed shoron suusan hvn shig ym yarihne
2015-03-02
zochin:
nohoi dolo hvnd hetsv ve genee 10,20jil helmegdeed shoron suusan hvn shig ym yarihne
2015-03-02
zochin:
nohoi dolo hvnd hetsv ve genee 10,20jil helmegdeed shoron suusan hvn shig ym yarihne
2015-03-02
иргэн:
улс орныг дотроос нь €€рсдийнх нь гараар хагалан бутаргадаг америкийн бодлого монголд ч vргэлжилсээр... египед ирак сири ливи югослав . хуучин ер€хийл€гч нар нь бvгд золиос болсон
2015-03-02
hurdan:
eh orniihoo tuluu zutgeechee.ene uls bur suirlee
2015-03-02
zochin:
уул уурхайн салбар шантааж хийгсдээр хэзээ ч дутахгүй бололтой. уутны амыг нээгээд л баялаг цутгаад ирэх юм шиг санагсад улам олшрох төлөвтэй. буу тавьж, нум сум харваж эцэстээ тэсрэх бөмбөг төрийн ордны гадаа тавьснаар “террор үйл ажиллагаа” нь дуусгавар болж хэсэгтээ нам жим болсон нөхдүүд сар шинийн өмнөөс хэлмэгдэгсдийн хөшөөний дэргэд тухлаж аваад өлсгөлөн зарласнаар үргэлжлэв. гачууртын ордыг ашиглавал ноён уулын булш бунхан сүйднэ гэсэн бөө удганы сүрдүүлгээр эхэлсэн тэмцэл өлсгөлөн зарлаж албадлагаар сая нэг юм амсхийв. өлсөгчдийн шаардлага зөв ч юм шиг олон нийтэд сэтгэгдэл төрүүлнэ. тэртэй тэргүй нэр хүнд нь шалан дээр уначихаад байгаа төр засгийг буруутгах бас л нэг шижим. харин төр нь буруу зөвийн талаар ямар ч тайлбар өгдөггүй нь тэмцэгчдийг улам гааруулав. зүй нь тооцоо судалгаа, шинжилгээ баталгаан дээр суурилсан хэдхэн өгүүлбэр бүхий хариу өгчихөд л болох байлаа. 1 “за нөхөд өө. нэгд, ноён уул чинь сэлэнгэ аймагт хоёр байдаг юм. та нарын яриад байгаа хүннүгийн хиргисүүр бүхий ноён уул чинь төв, сэлэнгэ аймгийн хилийн дээсэн дээр байдаг уул. гачууртын лицензийн талбайн гадна байдаг юм. хөндөх гэж байгаа ноён уул бол археологийн олдворгүй, хүн амьтан нутаглаад байдаггүй зэлүүд газар. шуа хийгээд мэргэжлийн хүмүүс, хөндлөнгийн экспертүүдийн дүгнэлт энэ байна” гээд ул суурьтай тайлбарлаад өгчихсөн бол асуудал ингэтлээ хүндрэхгүй байлаа. нутгийнхан нь ч гачууртын ордын дэвсгэрт багтсан ноён уул бол бидний тахиж шүтээд байдаг уул биш ээ. зэлүүд тэр нутгийн баялгийг ашиглавал орон нутгийн хөгжил дэвшилд хэрэгтэй гэдэг юм билээ. сэлэм эргүүлэгчдэд боломж олгосон назгай төр засаг хэзээ хойно нь тайлбар хийж нүүрээ улайлгаж суух ямар ичгүүртэй харагдаж байна вэ. өнгөрсөн борооны хойноос цув нөмрөхтэй ижилхэн л зүйл. нөгөө талаар төр засаг байгаль орчныг сүйтгэж тухайн нутаг дэвсгэрээр тогтохгүй бүс нутгийн экосистемийг сүйдлээд хаячихсан компаниудтай хариуцлага тооцдоггүй, нөхөн сэргээлт хийхийг хатуу шаарддаггүй нь суусан мөчрөө хөрөөдөхтэй ижил шахаанд оруулаад байгаа хэрэг шүү дээ. баялгийг ашиглаж болно. эмзэглэх хэрэггүй. харин нөхөн сэргээлт нь өмнөх байдлаас нь илүү сайн болгох хэмжээнд байвал хэн ч юу ч дуугарахгүй шүү дээ. газар доорх баялгийг ашиглахгүйгээр монгол улс хөгжих бүрэн боломж байгаа мэтээр сүүлийн үед их ярьж байна. үйлдвэрлэл хөгжөөгүй, аж үйлдвэрийн томоохон бүс нутаггүй, дэд бүтцийн сүлжээгүй, экспортын бус импортын улсын ирээдүй ямар байх билээ. хэрэглэгчээс үйлдвэрлэгч улс болохын тулд бидэнд хөрөнгө оруулалт хэрэгтэй. баялгаа зөв ашиглаж үйлдвэрлэл бий болгох учиртай. бүх зүйл нарийн учир холбоостой. энэ холбоосны эхний нэхээсийг хийхийн тулд л баялгаа ашиглах гээд байгаа юм. олон нийт ч засгийн газрын асуултад уул уурхайн томоохон ордуудаа эдийн засгийн ашиглалтад оруулах нь зүйтэй гэсэн товчхон хариулт өгсөн. тэр төсөл хөтөлбөрт нь дуулиан болоод байгаа гачууртын орд багтсан. оюутолгой, тавантолгойн ажил урагш яваагүйн шалтгаан шантаажлаг*ас улбаатай. өнөөдрийн нөхцөл байдлаа сайн таниулах учиртай. 1 манай улсын нийт экспортын 90 хувь нь ашигт малтмал эрдэс баялагтай холбогддог. засгийн газрын б хувилбарыг олон нийт сонгосон бол энэ 90 хувь хэдий хэр буурах байсныг хялбархан төсөөлж болно. үлдэж байгаа 10 хувийг эзлэж байгаа мал аж ахуй, газар тариалан, аялал жуулчлал зэргээр сүүлийн арван жилд арав дахин тэлсэн эдийн засгийг хангаж чадах уу. хангах гээд зорих юм бол шууд л арван жилээр хойш ухрах хэрэг гарна. 50 сая мал сүргээ төхөөрөөд бүгдийг нь гадагш гаргаад ч нэг жилийнхээ хэрэгцээг хагаж чадахгүй. яах вэ бүтэн жилжингээ цагаан сар, наадам тэмдэглээд л өнгөрнө биз. дараа нь яах вэ. хэдхэн жилийн өмнө монгол хүний хүнсний сагс хэдхэн зүйлийн бүтээгдэхүүнээр хэмжигддэг байлаа. өнөөдөр энэ тоо хэд дахин өссөн. өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний нэр төрөл улам бүр өссөр байна. амьжиргааны төвшин ч дэлхийн дундаж хэмжээнд бараг хүрчихээд байна. дээр нь нүүдэлчин монголчууд түүхэндээ байгаагүй олуул буюу гурван саяулаа боллоо. энэ бүх хэрэгцээг уул уурхайн баялгаас олох орлого түүнийг дагалдах орлогоос өөрөөр хангана гэдэг бараг боломжгүй зүйл. хэрүүлээ зогсоож асуудалд бодитой хандаж гэмээн хэрэглэгчээс үйлдвэрлэгч болох бололцоотой. жагсаал цуглаанаар орлогоо бүрдүүлдэг, шантаажаар төрийн өндөр албан тушаалд хүрч түүгээрээ улс төрийн ашиг сонирхлоо бүрдүүлдэг нөхөд дэндүү олшроод байна. хүссэн ч хүсээгүй хоёр хөршийнхөө аяыг олохоос өөр арга бидэнд алга. бүх бүтээгдэхүүнээ энэ хоёрт нийлүүлнэ басхүү дамжуулан олон улсын зах зээлд нийлүүлнэ. япон, солонгос руу хятадын нутаг дэвсгэрээр дамжуулж далайн боомтоор нь нийлүүлнэ. оросын алс дорнодын төмөр замаар дамжуулан зүүн хойд ази тэгээд гадаад зах зээл рүү гарна. нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүнээ бас л оросын замаар европын холбооны улс руу нийлүүлнэ. хэчнээн муушаасан ч гэсэн энэ хоёр их гүрэн газар нутгаа үүрээд бөмбөрцгийн аль нэг тийшээ явчихгүй. 1 хэт эх орончдын хийрхэлтэй популизмын харгайгаар гадаадын хөрөнгө оруулалт оюутолгой дээр л гэхэд тав дахин буураад байна. энэ зөвхөн орд газарт хийгдэж байсан хөрөнгө оруулалт шүү дээ. дагалдах эрсдлийнх нь хэмжээгээр нь тооцвол найм дахин гэсэн хэмжээнд дөхөж очно. төр нь гудамж талбай дахь хэдхэн жагсагчдаас болж шийдвэрээ байнга өөрчилсөөр ирсний гай энэ. уг нь төр гэдэг чинь муусайн ч бидний сонгосон л төлөөлөл. талбай дээрх хоёр гурван зуун хүний эрх ашиг чухал уу гурван сая хүний эрх ашиг чухал уу. шийдвэр дээрээ бат нот зогсдог, хариуцлагаа хүлээх чадвартай, хуулийн хэрэгжилтээ чанд мөрддөг тийм төр хүчирхэг байна уу гэхээс аясын салхинд хугарч унаад байдаг төрийг хүчирхэг ухаалаг төр гэдэггүй билээ. 1 “зарим хэрэгт өвс мэт бөхөлзвөл зохино. зарим хэрэгт гал мэт дүрэлзвэл зохино. зарим хэрэгт боол мэт гүйвэл зохино. зарим хэрэгт уул мэт суувал таарна” гэж нагаржунай сартаахийн айлдсан нь бий. боол мэт, өвс мэт суухыг тунгаахын сацуу гал, уул мэт байхын ухаан л бидэнд дутаад байна даа.
2015-03-02
mmmmm:
засаг барьж байх үедээ хүмүүсийг мөлхөж орж ир гэдэг байсан юм гэнэ лээ
2015-03-02
сануулга:
уучлаарай танд өмнөхөөс өөр зүйл ангиар эрүү үсгээд байгаа юм биш үү??? монгол улсын ерөнхийлөгч байсан та хуулиа хүндэтгэхгүй бол дараагын удаас оймсыг чинь биш дотоожыг чинь гялалзуулах байх шүү.
2015-03-02
хэт яргалал:
ангамингууд энэ хүнийг эх оронд нь ч гишгэх эрхгүй болгожээ.
2015-03-02
aagii:
uhdeggui ee.tsolmong oros awgai hedteidee gargasan ym be.dee,
2015-03-02
zail nambaraa:
nambariin balin hamart delhiigees zailsan baidaa
2015-03-02
ррррр:
засгийг дахин гартаа ав, одоо хуний чанарийг мэдсэн хун гоёдоо,сонгууль ч сонирхолтой болно доо,ард тумэн мэдээж балиар ан ииг сонгохгуй,засгийг махн ман хувааж барих нь ойлгомжтой. ан бараг хэзээ ч дахин сэхэхгуй улс торийн ухдэл з о м б и болсон.намбарийн хуу дахин гялалзахнээ
2015-03-02
heleh ug alga:
za da enhbayar elbegdorj yalgaa ch alga doo. odoo ch bur 4/ 1 talh olj ideh ch hetsuu bolj bn ajillaad ajillaad ornoos saldaggui yaj amidarhaa ch medehee boliloo. uls n hurtel orond orood hyamraad bhiig bodwol minii tolgoinoos deerdeh ym alga do enhbayar ahaa ta iish tiish yawaad bolomjiin ym mongo zeeleech nadad ergen tololt naidwargui shu
2015-03-02
muugii:
jijgiin amitan bidnees hulgailsan munguuruu naash tsaash yavj ogch bna aa
2015-03-02
muugii:
jijgiin amitan bidnees hulgailsan munguuruu naash tsaash yavj ogch bna aa
2015-03-02
muugii:
jijgiin amitan bidnees hulgailsan munguuruu naash tsaash yavj ogch bna aa
2015-03-02
muugii:
jijgiin amitan bidnees hulgailsan munguuruu naash tsaash yavj ogch bna aa
2015-03-02
muugii:
jijgiin amitan bidnees hulgailsan munguuruu naash tsaash yavj ogch bna aa
2015-03-02
muugii:
jijgiin amitan bidnees hulgailsan munguuruu naash tsaash yavj ogch bna aa
2015-03-02
muugii:
jijgiin amitan bidnees hulgailsan munguuruu naash tsaash yavj ogch bna aa
2015-03-02
gomb:
bosoo oroolgon boljee
2015-03-02
hul gaich:
duu enhtuya chine yagaad zugtaagaad bna aan selmen barilgad oruulsan 30 garui say dollar heniih ve luivarchaa
2015-03-02
irgen:
mongoliin niigmiig horloj ard tumeniig ni tarhinii turasld oruuljavilgaliig tsetsegluulsen hulgaich
2015-03-02
shivshigiin enkhbayar.:
ene zavaan hudalch har huur ichdeggui yum baikhdaa.
2015-03-01
иргэн:
үнэнээрээ явбал үхэр тэргээр туулай гүйцэнэ гэдэг биз дээ үнэнээс төрийн томчуул түүний гар хөл бологчид айж байгаа наад муучилаад байгаа хүмүүс чинь гэрийн даалгавраал хийж байгаа харин энгийн ард түмэн бол арай өөрөөр харж байгаа байх монгол ард түмэн ухаантай хүмүүс шүү
2015-03-01
иргэн:
оюу толгойн асуудлыг шийдвэрлэх цорын ганц гарц нь монгол улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэргээр гадаадын хөрөнгө оруулагчид болон гэрээ байгуулсан улс төрчдөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх явдал юм. ард түмнээ хууран мэхлэх, эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглах замаар оюу толгой, таван толгойн гэрээ гэгчийг байгуулж, монгол улсад онц их хэмжээний хохирол учруулсан гадаадын хөрөнгө оруулагчид болон улс төрчид хэзээ нэгэн цагт эрүүгийн хатуу хариуцлага хүлээх бизээ.
2015-03-01
zochin:
mongolchuudiin uruvch zang ashiglaad dahiad hor nairuulah gej baina daa. ichij amidaraachee
2015-03-01
иргэн:
ардчиллаас хүчирхийлэл төрдөг. /платон/ засгийн газарт мөнгө, эрх мэдэл хоёрыг өгөх нь өсвөр насны хүүхдэд виски, машины түлхүүр хоёрыг өгөхтэй яг адил. /п.ж.рурке/ хийрхэл, солиорол хувь хүнд байх нь ховор. харин бүлэглэлүүд, намууд, үндэстэнгүүд, үе эрингүүд тийм байх нь олонтаа. энэ бол хууль. /фридрих ницше/ улс төр гэдэг бол цустай гар шаардсан бохир ажил. /нобелийн шагналт конрад лоренц/ улс төр бол жинхэнэ асуудлуудаас нь хүмүүсийг хөндийрүүлэх урлаг юм. /поль валерий/ ухаан солиотой хүнд илд бариулах шударга бус хүнд эрх мэдэл олгох хоёр адилхан аюултай. /пифагор/
2015-03-01
иргэн:
улс төрийн хүч төдий зүйлээр ард түмнийг аварна гэдэг угтаа аюултай гэнэн сэтгэлгээ бөгөөд иймэрхүү үзэл аль ч үед газар авахдаа тун амархан байдаг. асар их төлөөс төлж улс орноо өөрчилье гэж зүтгэвч ард түмний сэтгэл өөрчлөгдөж хувирахгүй л бол хувьсал өөрчлөлт барагтай бол үр дүнгээ өгөхгүй билээ. ард түмэн чадалтай байвал улс төр ч чадалтай болдог, ард түмэн үл мэдэх хийгээд ялзрал доройтлоос сугарч гарч чадахгүй бол авилгач улс төр хүрээгээ тэлдэг. төр улсын үнэ цэнэ агаад хүчин чадал нь улс орны систем бус ард түмний чанараар хэмжигддэг ажгуу. ямарч агуу үзэл санаа гаргаж тавьлаа ч ард түмэн түүнийг нь дагахгүй бол улс төр нь энгийн олон түмний түвшинд хүртэл доош ордог. нөгөө талаас ард түмэн тэргүүний байвал ямар ч балмад мунхаг улс төрийг өөрийн хэмжээнд хүртэл дээш татаж нийцүүлдэг. өөрөөр хэлвэл ард түмний бүхий л чанар тэр орны улс төрийн чанарыг тодорхойлдог юм. өөрөө өөртөө туслаж, өөрийгөө аваръя хэмээх оюун санаа л хүмүүсийг хэзээд зоригжуулж өөдрөг болгож байдаг. өөртөө туслахын ухаан нь тэр улсын бүх ард нийтийн онцгой шинж болж чадаж байна уу, үгүй юу гэдэг нь нэгэн улсын хүчийг харах хамгийн зөв хэмжүүр болдог. /самуэл смайлс/
2015-03-01
иргэн:
ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, ашигт малтмалын ордын лиценз, лицензийн наймаа, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй монгол орны газрын хэвлийн баялагийг дээрэмдэж авахын тулд америкуудын зохиосон үлгэр юм. энэ үлгэрийг ардчилсан нам 25 ярьж байна.
2015-03-01
иргэн:
ашигт малтмалын ордыг ард түмэн 100 % өмчилж, төр 100 % эзэмшиж, хөрөнгө оруулагч 100 % ашигладаг. олон улсын уул уурхайн эрх зүйн дагуу ашигт малтмалын ордыг ашиглах гэрээний үндсэн 3 төрөл байна. үүнд: 1-рт, роялти (роялти авна гэдэг нь мөн чанартаа ашигт малтмалын ордыг үнэлж, үнийг нь хөрөнгө оруулагчаас сар бүр суутган авах үйл ажиллагаа юм) болон татварт үндэслэгдсэн концессын гэрээ (энэ нь гадаадын буюу дотоодын хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах, олборлолт хийх бүх зардлыг гаргаж борлуулалтаа хийгээд төрд асар өндөр хэмжээний роялти болон татвар төлөх гэрээ юм), 2-рт, бүтээгдэхүүн хуваах гэрээ (энэ нь гадаадын буюу дотоодын хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах, олборлолт хийх бүх зардлыг гаргаад олборлосон бүтээгдэхүүнээ хөрөнгө оруулагч, төр хоёр бараг тэнцүү хэмжээгээр хувааж аваад тус ту*а захиран зарцуулах гэрээ юм), 3-рт, уурхайн түлхүүр хүлээлгэн өгөх гэрээ (энэ нь гадаадын буюу дотоодын хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах бүх зардлыг гаргаад бэлэн болсон уурхайг төрийн өмчийн уул уурхайн компанид хүлээлгэн өгөөд гаргасан зардлаа тухайн уурхайн бүтээгдэхүүний борлуулалтын орлогоос нөхөж авах гэрээ юм). нэг уурхайд энэ 3 төрлийн гэрээний алийг нь ч хэрэглэхэд улсад орох орлого ойролцоо хэмжээтэй байх зарчмыг баримтладаг байна. энэ эрх зүй нь дотоодын болон гадаадын хөрөнгө оруулалттай уул уурхайн бүх компанид адил үйлчилдэг байна. манай ашигт малтмалын хуулийг олон улсын уул уурхайн энэхүү эрх зүйд нийцүүлэн үндсээр нь өөрчлөх шаардлагатай байна. үүнийг уих нэн яаралтай хийх хэрэгтэй байна. ингвэл уул уурхайг тойрсон эцэс төгсгөлгүй маргаан, хардалт, улстөржилт, монголын газрын баялагийг дээрэмдэх үйл ажиллагаа нэг мөр цэгцлэгдэнэ.
2015-03-01
nerer:
adgiin hulgaich, abilgiin zagalmailsan etseg. chi tsetsegluulsen abliga mongoliig ter chigt hulgaich bolgoson baina.
2015-03-01
риймэд:
энхбаярыг хамгаалж бичсэн нөхөр бол дэбил балай юмнууд байгаа.өөрийгөө хичээ. тэр хамгаалаад байгаа новш хамтран хулгай хийгсэд. эх орны төлөө хийсэн юм юу байгаан наад нөхөрт чинь. энэ гээд хэлүүл
2015-03-01
баатар:
үүнийг шалгахгүй тэгээд хэнийг шалгах юм бэ? аан. тэр 2 дугаар эмнэлэгт байхдаа цэргийн хүүхдийг * минь энэ тэр гээд дуудаж байна лээ. цэргийн хүүхэд тушаал биелүүлнэ үү гэхээс түүнээс асуудаггүй л байхгүй юу. бууд гэвэл буудна. махн тэгээд ардчилсан нам болж байна уу? тэр хэзээ ардчилалын тухай ярьж байсан юм болоо. энх баярт ямар ч мэдлэг байхгүй. цагаа тулвал тэр баяр, батболд нар хүн юм шүү дээ.даан ч тэд намын нэг сонин хайрцганд орчихоод яаж ч чадаагүй юм. одоохондоо элбэгдоржийг гүйцэх ухаантай ерөнхийлөгч монголд сонгогдоогүй, дахиад сонгоод авилгачидийг барих хэрэгтэй.
2015-03-01
баатар:
үлгэр ярихаа боль. хогийн цагаан гартай луйварчин. чи хэзээ ардчилал ярьлаг болчихов улаан коммунист мөртлөө хөрөнгөнд дуртай. коммунистуудын цөөнх хэдхэн хүн хөрөнгөнд шуналтай мөртлөө өмчгүй гуйлгачин бай гэж бусдыг уриалдаг. өөрснөө ард түмний хөрөнгөнөөс төрд гарч дарга болж аваад хулгайлдаг. баяжих сонирхолтой коммунистууд албан тушаалтай болж байж баяжих аргатай учраас ард түмнийг бүгдийг нь мунхруулдаг. энхбаяр нэг компани өөрийн хүчээр босгож үзсэн үү.
2015-03-01
эмгэндорж:
монголдоо туслах хун ганцхан энхбаяр биш ээ олон сайхан залуус бий энхбаяр их ядарсан туунээс гадна тэр хэрэг ямбын шуналтан терелхеес тийм зантай хун карьерист! одоо болно амрах хэрэгтэй том хамар, жижиэн зурхэн дотор нь ес хонзон оволзохоороо нэг оволзож байгаа!
2015-03-01
eterw:
tetgevert garaad amraach
2015-03-01
irged:
ochirbat,bagabandi gesen *an eronhiilogch naraas sugamj av aa enkhbayr aa,odoo uls torjood mongolchuud bid nariig buu basaa,olon jil buh l alban tu*l iig ha*d mongol hogjson n hna bna.huviin os honzongoo jiriin irged biden deer buu gargaa!!!
2015-03-01
elbegee:
demjij bna
2015-03-01
боко:
энэ одоо хаашаа пизду бэ монголын төрийг жинхэнэ балласан даэ одоо ирж нэг сайн хүнсболох гэнэ.. зарим нэг хүмүүс энхбаяр дарга энэ тэр гээд сүйд болох юм юу н даргад дуртай юм та нар шиг долигонуур юмнууд хүмүүсийг иим болгодог юм... шоу чин 5 хүний амь нас бүрэлгэсэн хэргийг илчилнэ гээд сонин юм яриад б.сан одоо хаана б.а..баригдахынхаа өмнө шоу даж л байсан байгаа биздээ тэнэг хүнийг хуурч б.гаа юм шиг монголын ард түмэн бүгд тэнэг биш.. тэгээд тэр үед ёрөнхийлөгч хийж байхдаа тэр тушаал өгсөн хүнийг илчилэхгүй яасан юм эсвэл хулгай хийчихээд хулгайчийг бариараа гэж хамгийн эхэнд хашгирав уу баяр та 2 ойн нийсэн хэрэг одоо зайл..
2015-03-01
uuuuuuuuuuuuu:
toocoo zaaval hiideg shuu de tuuniige hiih heregtej mongo nuuc zevseg hariucsan bol zaaval tooco hiin dee bid naryg mal gez buu bod
2015-03-01
худлаа худлаа:
би л лав энэ хүнйи нэг ч үгэнд итгэхгүй байна , бөөн жүжиг
2015-03-01
bogd:
muuu har hulgaic mini hiisen yum bol teiigee er hun shig daagaach chi. uhsendee gonshignood bgaa yum chinii tarisan balag ih shuu dee. mongol tumen martaagui shuudee
2015-03-01
qwerty:
yamar hudalch hun be.
2015-03-01
зочин:
монгол хүн монголдоо амьдрах эрхийг хаана гэдэг ардчилсан оронд байж болохгүй зүйл.
2015-03-01
elbegdorj:
ehleed muug chin uzeh bodol baisaan baisan harin odoo bol bi ih haramsaj yavdag er hun shig manaid hurch ireed 1,2 lonh yum uuval yasiin be hu.hodood ene ter chin gaigui bol hureed irelde hu.chi yamar ih tengeriig medehgui bish.
2015-03-01
иргэн:
хорлогч хун л загалмайлсан эцэг гэж зориуд нэр хундэд нь халдаж ярьсан зуйлийг нь мушгиж энэ нэрийг огсон шуу дээ.хунээс авлига авсан юм бол тэр хун нь илчлэх л байсан биз.баярцогт болон бусад хумуустэй адил газар нутгаа гадны хунд худалдсан биш.ард тумэн мэдэж байгаа шуу.баярцогт сайханбилэг гэх мэтийн хумуустэй ярилц.эд нар бол шийдсен худалч луйварчид.энхбаяраар дахин буу оролд .тайван байлга.оролдоод даалгавар аваад байгаа хумуус шалгах ёстой буруу уйлдэл хийгээд байгаа нохдуудтэй л ажилла.ямар гээч сонин албан тушаалтан ийм байдаг байнаа.та нар арайч дээ.элбэгдорж чи маш муухай харагддаг.хуухдеес эхлээд гадаа гэртгуй л чамайг монголын ард тумэн узэн яддаг шдээ.битгий багш нарын омно орж хичээл заагаад байгаарай.худалч хунээр монголын хойч ирэээдуй хичээл заалгаж яах юм.ардын багш нар чамайг хичээл заа гэж гуйгаагуй гэдгийг хэлье.оорийгоо битгий оролцох ёсгуй юмаар рекламдаад бай.худалчаа
2015-03-01
zochin:
za zail zail
2015-03-01
irgen:
tanii heldeg zowoo махн -ын darga enhbayaraa taniig bi bid demjij bn ard irgedees
2015-03-01
kkkkk :
ene hu bayrtsogt shig ballaagui ebi huu shig sunuuguugui saihanbileg shig suiruuleegui deee uul ni
2015-03-01
zochin:
tanii tuulsan hangalttai hund hetsuu gedeg chin yu yum be. yu ch bish. tanii balgaar daraagiin uls turchid tani zaaj surgasan zamnalaar, tani gar bie oroltsoj hiisen balgiig chin urgeljluulen ard tumniig mini hund hetsuu zamaar alhuulah bish suhruuleed mulhuulj bna. ta ch ene zamig hamtdaa tuulah yostoi. boloogui bna. bid alhaj chadah hurtel ta hamt baih yostoi. ta suuriig ni tavij ehluulsen yaduurlin zam.
2015-03-01
zochin:
songuuliinhaa amalt bieluuleerei.
2015-03-01
зочин ...:
улс төрдөө хурдан ор.улс төрөөс хол бай гэж хулгайч нар л шахаад байна шүү
2015-03-01
зочин:
монгол эх орондоо амьдарч болох байлгүй дээ, хамгийн гол нь улс төрөөс л хол байгаач дээ, монголын төрд хангалттай л ноёрхолтой байсан хийж бүтээсэн зүйлийг ч ард түмэн мэднэ хамгийн аюултай зүйл нь төрийн өндөрлөгт байхдаа "авлиал" гээчийг өөрийн биеэр цэцэглүүлсэн нь одоо ч улс орны хөгжилд шууд сөрөг нөлөөлж бууруулж чадахгүй хүнд байдалтай хэвээр л байна.
2015-03-01
сонгууль 2016:
сонгууль ойртохоор юм юм л болно биз дээ, бодвол...
2015-03-01