Украин руу эмч нараа илгээнэ

img

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама өчигдөр хийсэн мэдэгдлийнхээ үеэр Украины зүүн хязгаар буюу сөргөлдөөний бүс рүү сургагч эмч нараа илгээнэ гэжээ. Тэрбээр “Зүүн хязгаарт Минскийн гэрээ хэрэгжихээс өмнө армийнхан болон салан тусгаарлагчдын дайралт болон тэнсэн суманд оногдож, улмаар амиа алдаж буй хүмүүст туслах зорилготойгоор тус бүс нутаг руу АНУ сургагч эмч, сувилагч болон эм, тариаг илгээхээр боллоо” гэж хэлжээ.  Эхний ээлжинд 50 эмч, 25 сувилагчаа зүүн хязгаар руу илгээхээр төлөвлөсөн гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри “AFP” агентлагт ярьжээ.

1

Олон сар үргэлжилсэн тулааны үеэр 5900 гаруй иргэн амиа алдаад буй. Тэдний ихэнх нь эмнэлгийн тусламж авч чадалгүй амиа алджээ. Тулааны үеэр Донецк, Луганст мужид байрлах 100 гаруй эмнэлэг нурж, эмнэлгийн салбар бүхэлдээ уналтад ороод буйг Обама онцолсон байна. Европын холбоо зүүн хязгаар 15 сая еврогийн буцалтгүй тусламж олгохоор болжээ. Энэхүү тусламжаар эмнэлэг, сувилал барина гэж тус улсын Ерөнхийлөгч Петр Порошенко мэдэгдсэн байна.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

irgen:
amerik ch uneheer nomer 1 shuu.
2015-03-02
zochin:
daraa ni uuriin ornii emch nariin amiig hamgaalah neriidleer tsereg oruulah baih da.
2015-03-01
иргэн :
хөөрхий шоколадын фактор байгуулбал таарна
2015-03-01