Индонезийн 500 гаруй иргэн хэт даврагч болжээ

img

Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлд Индонезийн 500 гаруй хүн элсч хэт даврагч болсон тухай тус улсын цагдаагийн газраас мэдээлснийг “Ройтерс” агентлаг уламжлав. Индонезийн “Нахдатул Улама” гэх лалын байгууллагын тэргүүн Сираж аль Хамир “Энэ оны байдлаар хэт даврагчдын хяналтад байгаа бүс нутаг руу 520 хүн очсон. Энэ бол баттай мэдээлэл. Хэт даврагч болсон хүмүүсийн ихэнх нь 25-40 насны эрчүүд. Мөн судалгаагаар өсвөр насны долоон охин хэт даврагч болсон нь тогтоогдсон” гэж хэлжээ.

1

Jakarta Post” сонин “Индонекийн баруун хойд зүгт хяналтаа тогтоохыг санаархдаг исламын шашинтнууд “Халифын вант улс” бүлэглэлтэй холбоо тогтоож, гишүүдээ Ирак, Сири улс руу илгээж байгаа нь тогтоогдсон” гэж бичжээ.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ