Жихади Жон жагсаал зохион байгуулж байжээ

img

Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийн дайчин Жихади Жон буюу Мухаммед Эмвазиг сураггүй алга болохоосоо жилийн өмнө Лондон хотноо жагсаал зохион байгуулж байжээ. 2010 оны есдүгээр сард нүүрээ халхалсан исламын шашинтнууд Лондон хотноо эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж, Засгийн газраа буруутгасан юм. Жагсагчид шашин шүтлэгээсээ болж ажил, хөдөлмөр эрхэлж чадахгүй байгаад анхаарлаа хандуулахыг Засгийн газраасаа шаардаж, цагдаагийнхантай мөргөлдсөн байна. Мөргөлдөөний үеэр 11 цагдаа хөдөлмөрийн чадвараа алдаж, 150 орчим хүн гэмтэж байжээ.

1

Тагнуулын газраас “Энэхүү жагсаалыг Жихади Жон зохион байгуулж, исламын шашинтнуудыг өдөөн турхирсан” гэж мэдээлсэн байна. Жагсаалын дараа Мухаммед Эмвази сураггүй алга болсон юм.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ