Бибер төрсөн өдрөө машиндаа тэмдэглэжээ
Дуучин Жастин Бибер өчигдөр 21 нас хүрчээ. Тэрбээр төрсөн өдрөө машиндаа тэмдэглэсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Дуучин залуу Нью Йорк хотноо байрлах “Хар” гэх шөнийн клубэд төрсөн өдрөө тэмдэглэх байсан ч түүний ээж нь 1965 онд үйлдвэрлэгдсэн “Lincoln Continental” машин бэлэглэжээ. Бибер ийнхүү бэлгээ авсныхаа дараа төрсөн өдрөө клубэд бус машиндаа тэмдэглэхээр болсон байна. Тэрбээр инстаграмдаа машиндаа сууж буй зургаа байршуулаад “Гайхалтай бэлэг. Энэ машин байхад заавал шөнийн клубэд төрсөн өдрөө тэмдэглэх шаардлага байхгүй” гэж бичжээ.
1
Харин Биберийн найз гэгдэх 500 гаруй залуус шөнийн клубт, түүнгүйгээр төрсөн өдрийг нь тэмдэглэсэн гэнэ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ