Мадонна фэнүүдээсээ уучлалт гуйв
Дуучин Мадонна өнгөрсөн долоо хоногт Лондон хотноо зохион байгуулагдсан “BRIT” наадмын үеэр тайзнаас унаж, хүнд байдалд орсон юм. Тэрбээр өчигдөр “The Jonathan Ross” шоунд оролцох үеэрээ фэнүүд болон үзэгчдээсээ уучлалт гуйсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Мадонна “Алдаа гаргаж болдоггүй хоёрхон төрлийн хүмүүсийн нэг бол урлагийнхан. Улстөрчид бодохгүйгээр ярьж болдогггүй шиг урлагийнхан дасгал сургуулилт хийхгүйгээр тайзан дээр гарч болдоггүй. Би “BRIT”-ийн тайзан дээр унасан. Би гал мэт үзүүлбэр хийхийг хүсч, хувцас болон эд хэрэглэлдээ ихэнх цаг хугацаагаа зарцуулж, бүжгийн сургуулилтад бага хугацаа зориулсан минь алдаа боллоо. Намайг уучлаарай. Бусдын анхаарлыг татахыг хүсээгүй юмсан” гэж хэлжээ.
1
Хөтлөгч, дуучнаас “Ерөнхийлөгч Обама хүртэл бодохгүйгээр ярьж, өөрийгөө олон удаа хүнд байдалд оруулж байсан” гэж асуухад “Обама сайн удирдагч. Би түүнийг амнаасаа алдаатай мэдэгдэл, өгүүлбэр унагааж байсныг нь санахгүй байна” гэж хариулжээ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ