Алиса Кейс хүүгээ танилцуулав

img

Дуучин Алиса Кейс өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 27-ны өдөр амаржиж хүүтэй болсон билээ. Тэрбээр инстаграмдаа хүүгийнхээ зургийг байршуулсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Дуучин бүсгүй гурав дахь хүүдээ Женесис аль Деан гэх нэрийг хайрласан байна. Тэрбээр инстаграмдаа бяцхан хүүгийнхээ зургаас гадна нөхөр Свиз Веатз болон том хүү Кассем Деан Жр, дунд хүү Египет Даоуд нартай авахуулсан хар, цагаан өнгийн зургаа байршуулж “Миний аз жаргал, утга учир. Нөхөр минь миний зүрх, хүүхдүүд минь миний мэлмий” гэж бичжээ.

1

Алиса Кейс бага хүүгийнхээ зургийг “Vogue” сэтгүүлд зарахаар гэрээ байгуулсан ч ийнхүү бодлоо өөрчилж, инстаграмдаа байршуулсан байна.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ