Ухаан дутахын зовлон

img

Уул уурхайн салбар шантааж хийгсдээр хэзээ ч дутахгүй бололтой. Уутны амыг нээгээд л баялаг цутгаад ирэх юм шиг санагсад улам олшрох төлөвтэй. Буу тавьж, нум сум харваж эцэстээ тэсрэх бөмбөг төрийн ордны гадаа тавьснаар “террор үйл ажиллагаа” нь дуусгавар болж хэсэгтээ нам жим болсон нөхдүүд сар шинийн өмнөөс хэлмэгдэгсдийн хөшөөний дэргэд тухлаж аваад өлсгөлөн зарласнаар үргэлжлэв. Гачууртын ордыг ашиглавал Ноён уулын булш бунхан сүйднэ гэсэн бөө удганы сүрдүүлгээр эхэлсэн тэмцэл өлсгөлөн зарлаж албадлагаар сая нэг юм амсхийв. Өлсөгчдийн шаардлага зөв ч юм шиг олон нийтэд сэтгэгдэл төрүүлнэ. Тэртэй тэргүй нэр хүнд нь шалан дээр уначихаад байгаа төр засгийг буруутгах бас л нэг шижим. Харин төр нь буруу зөвийн талаар ямар ч тайлбар өгдөггүй нь тэмцэгчдийг улам гааруулав. Зүй нь тооцоо судалгаа, шинжилгээ баталгаан дээр суурилсан хэдхэн өгүүлбэр бүхий хариу өгчихөд л болох байлаа.

1

“За нөхөд өө. Нэгд, Ноён уул чинь Сэлэнгэ аймагт хоёр байдаг юм. Та нарын яриад байгаа хүннүгийн хиргисүүр бүхий Ноён уул чинь Төв, Сэлэнгэ аймгийн хилийн дээсэн дээр байдаг уул. Гачууртын лицензийн талбайн гадна байдаг юм. Хөндөх гэж байгаа Ноён уул бол археологийн олдворгүй, хүн амьтан нутаглаад байдаггүй зэлүүд газар. ШУА хийгээд мэргэжлийн хүмүүс, хөндлөнгийн экспертүүдийн дүгнэлт энэ байна” гээд ул суурьтай тайлбарлаад өгчихсөн бол асуудал ингэтлээ хүндрэхгүй байлаа. Нутгийнхан нь ч Гачууртын ордын дэвсгэрт багтсан Ноён уул бол бидний тахиж шүтээд байдаг уул биш ээ. Зэлүүд тэр нутгийн баялгийг ашиглавал орон нутгийн хөгжил дэвшилд хэрэгтэй гэдэг юм билээ. Сэлэм эргүүлэгчдэд боломж олгосон назгай төр засаг хэзээ хойно нь тайлбар хийж нүүрээ улайлгаж суух ямар ичгүүртэй харагдаж байна вэ. Өнгөрсөн борооны хойноос цув нөмрөхтэй ижилхэн л зүйл. Нөгөө талаар төр засаг байгаль орчныг сүйтгэж тухайн нутаг дэвсгэрээр тогтохгүй бүс нутгийн экосистемийг сүйдлээд хаячихсан компаниудтай хариуцлага тооцдоггүй, нөхөн сэргээлт хийхийг хатуу шаарддаггүй нь суусан мөчрөө хөрөөдөхтэй ижил шахаанд оруулаад байгаа хэрэг шүү дээ. Баялгийг ашиглаж болно. Эмзэглэх хэрэггүй. Харин нөхөн сэргээлт нь өмнөх байдлаас нь илүү сайн болгох хэмжээнд байвал хэн ч юу ч дуугарахгүй шүү дээ. Газар доорх баялгийг ашиглахгүйгээр Монгол улс хөгжих бүрэн боломж байгаа мэтээр сүүлийн үед их ярьж байна. Үйлдвэрлэл хөгжөөгүй, аж үйлдвэрийн томоохон бүс нутаггүй, дэд бүтцийн сүлжээгүй, экспортын бус импортын улсын ирээдүй ямар байх билээ. Хэрэглэгчээс үйлдвэрлэгч улс болохын тулд бидэнд хөрөнгө оруулалт хэрэгтэй. Баялгаа зөв ашиглаж үйлдвэрлэл бий болгох учиртай. Бүх зүйл нарийн учир холбоостой. Энэ холбоосны эхний нэхээсийг хийхийн тулд л баялгаа ашиглах гээд байгаа юм. Олон нийт ч Засгийн газрын асуултад уул уурхайн томоохон ордуудаа эдийн засгийн ашиглалтад оруулах нь зүйтэй гэсэн товчхон хариулт өгсөн. Тэр төсөл хөтөлбөрт нь дуулиан болоод байгаа Гачууртын орд багтсан. Оюутолгой, Тавантолгойн ажил урагш яваагүйн шалтгаан шантаажлагсдаас улбаатай. Өнөөдрийн нөхцөл байдлаа сайн таниулах учиртай.

1

Манай улсын нийт экспортын 90 хувь нь ашигт малтмал эрдэс баялагтай холбогддог. Засгийн газрын Б хувилбарыг олон нийт сонгосон бол энэ 90 хувь хэдий хэр буурах байсныг хялбархан төсөөлж болно. Үлдэж байгаа 10 хувийг эзлэж байгаа мал аж ахуй, газар тариалан, аялал жуулчлал зэргээр сүүлийн арван жилд арав дахин тэлсэн эдийн засгийг хангаж чадах уу. Хангах гээд зорих юм бол шууд л арван жилээр хойш ухрах хэрэг гарна. 50 сая мал сүргээ төхөөрөөд бүгдийг нь гадагш гаргаад ч нэг жилийнхээ хэрэгцээг хагаж чадахгүй. Яах вэ бүтэн жилжингээ цагаан сар, наадам тэмдэглээд л өнгөрнө биз. Дараа нь яах вэ. Хэдхэн жилийн өмнө монгол хүний хүнсний сагс хэдхэн зүйлийн бүтээгдэхүүнээр хэмжигддэг байлаа. Өнөөдөр энэ тоо хэд дахин өссөн. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний нэр төрөл улам бүр өссөр байна. Амьжиргааны төвшин ч дэлхийн дундаж хэмжээнд бараг хүрчихээд байна. Дээр нь нүүдэлчин монголчууд түүхэндээ байгаагүй олуул буюу гурван саяулаа боллоо. Энэ бүх хэрэгцээг уул уурхайн баялгаас олох орлого түүнийг дагалдах орлогоос өөрөөр хангана гэдэг бараг боломжгүй зүйл. Хэрүүлээ зогсоож асуудалд бодитой хандаж гэмээн хэрэглэгчээс үйлдвэрлэгч болох бололцоотой. Жагсаал цуглаанаар орлогоо бүрдүүлдэг, шантаажаар төрийн өндөр албан тушаалд хүрч түүгээрээ улс төрийн ашиг сонирхлоо бүрдүүлдэг нөхөд дэндүү олшроод байна. Хүссэн ч хүсээгүй хоёр хөршийнхөө аяыг олохоос өөр арга бидэнд алга. Бүх бүтээгдэхүүнээ энэ хоёрт нийлүүлнэ басхүү дамжуулан олон улсын зах зээлд нийлүүлнэ. Япон, Солонгос руу Хятадын нутаг дэвсгэрээр дамжуулж далайн боомтоор нь нийлүүлнэ. Оросын алс дорнодын төмөр замаар дамжуулан зүүн хойд ази тэгээд гадаад зах зээл рүү гарна. Нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүнээ бас л Оросын замаар Европын холбооны улс руу нийлүүлнэ. Хэчнээн муушаасан ч гэсэн энэ хоёр их гүрэн газар нутгаа үүрээд бөмбөрцгийн аль нэг тийшээ явчихгүй.

1

Хэт эх орончдын хийрхэлтэй популизмын харгайгаар гадаадын хөрөнгө оруулалт Оюутолгой дээр л гэхэд тав дахин буураад байна. Энэ зөвхөн орд газарт хийгдэж байсан хөрөнгө оруулалт шүү дээ. Дагалдах эрсдлийнх нь хэмжээгээр нь тооцвол найм дахин гэсэн хэмжээнд дөхөж очно. Төр нь гудамж талбай дахь хэдхэн жагсагчдаас болж шийдвэрээ байнга өөрчилсөөр ирсний гай энэ. Уг нь төр гэдэг чинь муусайн ч бидний сонгосон л төлөөлөл. Талбай дээрх хоёр гурван зуун хүний эрх ашиг чухал уу гурван сая хүний эрх ашиг чухал уу. Шийдвэр дээрээ бат нот зогсдог, хариуцлагаа хүлээх чадвартай, хуулийн хэрэгжилтээ чанд мөрддөг тийм төр хүчирхэг байна уу гэхээс аясын салхинд хугарч унаад байдаг төрийг хүчирхэг ухаалаг төр гэдэггүй билээ.

1

“Зарим хэрэгт өвс мэт бөхөлзвөл зохино. Зарим хэрэгт гал мэт дүрэлзвэл зохино. Зарим хэрэгт боол мэт гүйвэл зохино. Зарим хэрэгт уул мэт суувал таарна” гэж Нагаржунай сартаахийн айлдсан нь бий. Боол мэт, өвс мэт суухыг тунгаахын сацуу гал, уул мэт байхын ухаан л бидэнд дутаад байна даа.

1

Н.Бадамжав

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

bi ajilchin:
eh oron ard tvmenee gesen jinhen zuv dichsen b.n tanii alsiin haraa olon tvmend zuv gargalgaa bolj b.na. shal hudlaa eh oron gej bicheed b.gaa naizuud mini odoo boli ajil hii bvtee zvgeer jagsaad l suugaad l mung oldohgvi za....
2015-03-04
otgoo:
zov bichsen bna demjij bna
2015-03-03
baagii:
маш зөв бичсэн байна. хоёрын хооронд дараагийн сонгуулиа бодсон дүлэгнэсэн улс төрчдөөс, хоосон цэцэрхсэн популистуудаас, хийрхсэн хэдэн жагсагчид улс орны хөгжилд мөн ч их гай болж байна даа.
2015-03-03
иргэн:
uneheer tor zasag boditoi taibar. erdemtdiin ug heregtei bna shuude ymar ch unen zov tailbar hiihgui. helsen ugend n hariutslaga tootsoj bmaar yum ene 76d. ylanguya uynga battulga ganbaatar geh met humuus ymar ch medleggui bj buhel buten uul uurhai salbariig duraaraa doromjloh yumaa neg ch ajil hiilgehgui zugeer l humuust taalagdaj daraagiin songuulidaa l beldhiin
2015-03-02
иргэн:
хийж бүтээе ажлын байр бий болгоё мөнгө босгоё гэхээр бнга эсэргүүцэж бдагаа болимоор юм энэ ганбаатар, уяанга, даваасүрэн, болорчулуун нар. тэд ард олонд хэрэгтэй ямар ажил хийсэн юм. эхийн одонгийн мөнгө өгсөн гэх бх л даа. нэг тиймэрхүү хавтгайрсан мөнгө өгч ард олны ажиллах сэтгэх чадварыг бхгүй болгож тэтгэмжийн мөнгө харж гараа тосч суудаг болгох гэсэн хятад санаагаа ядарсан олны төлөө гэж бнга худлаа хуцахыг нь яана. өндөр цалинтай ажлын байр, бизнес хийх хууль эрх зүйн таатай орчин, банк санхүүгийн дэмжилэг хэрэгтэй болохоос биш монгол хүнд гараа тосоод өл залгаад суугаад бх тэтгэмж хэрэггүй. та нарын ард түмний нэр бариж жүжиглэхийг харж ханалаа. одоо бүүр улам олширч өлссөн жагссан хүмүүс их болж монголын ард олоныг тэнэг гэж бүү басамжил .
2015-03-02
uhaalag zasaglaltai boloh:
uhaalag zasaglaltai boloh es tegvees uhaan dutagdsaar l baih bolnoo.
2015-03-02
zochin:
ene uuruu bas neg populism yumdaa. mongolchuud zuv buruugaa ch medhee bj dee. huns gej hortoi zuilseer sagsaa duurgehiig heleed bna uu hugjil gej hedhen hun ezen suugaad bhiig heleed bgaamuu. zuv buruugaa bolovsroliin togtoltsoo eruul mendiin salbar bayan hoisnii yalgaanaas tov todorhoi harj bolno shd ta nar. neg nuhur uhaalag yum bichlee geed utur zasag zuv bolj haragdhuu...
2015-03-02
kkkkkk:
ene odoo baahan altnii chenj uurhaitai nohoduud l bichij dee kkkk
2015-03-02
kkkkkk:
ene odoo baahan altnii chenj uurhaitai nohoduud l bichij dee kkkk
2015-03-02
bilov:
bayn hvn altaa avaad avsandaa ordgvitei adil uhahgvi geed ch yahav. gehdee zon olon baigal delhiigee gesen setgel bdag bol uhaalag l handah heregtei. hamgiin gol asig ni ard tvmnii toloo bvteen baiguulalt bh estoi.
2015-03-02
bilov:
bayn hvn altaa avaad avsandaa ordgvitei adil uhahgvi geed ch yahav. gehdee zon olon baigal delhiigee gesen setgel bdag bol uhaalag l handah heregtei. hamgiin gol asig ni ard tvmnii toloo bvteen baiguulalt bh estoi.
2015-03-02
хараагийн :
яг үнэн. гацууртыг бороо шиг нсхөн сэргээнэ гэвэл болж байна. бороогийн хөндий 90 оны эхээр нинжа нарын гараар дайнд нэрвэгдсэн юм шиг болж байсанг баруунхараагийнхан бүгд мэднэ. өнгөрсөн зун таширийн хөндий сайхан ногоон болсоныг хараад өөрийн эрхгүй баярласан.
2015-03-02
sanny :
saikhan tsegtstei zuv talaas ni harj bichjee. tur ni tur baij chaddag tumen olon ni ch tumen olon bdag tsag bidend baisan yum shuu.daraagin songuuliin huvi tavilan haa* ergeh ni todorhoi bgaa ard tumen ardchilald dungee tavichihsan shuude
2015-03-02
эх оронч:
үгүй ээ яс үндэс нь ч юу юм бэ. зүгээр л ухаан богино, чадвар муутай, эх орноо гэх "сэтгэлгүй", хар амиа бодсон, 4 жилдээ үр хүүхдээ бүх нэсээр нь идэх хоолтой болтол төрөөс "идэж" аваад, үр хүүхдээ гадаад гаргачих бодолтой хүмүүсийг сонгоод толгой дээр гаргаад байгаагийн гай хойч үеэ үгүйрүүлэхэд та бидний "оруулж" буй хувь нэмэр болох нь дээ дараагийн сонгуульдаа 1 кг цагаан будаа, 20000 төгрөгөөр худалдагддаг хүмүүс анхаарах хэрэгтэй
2015-03-02
da*:
zuvl bishsen b;a
2015-03-02
зөвлөх:
зөв байнашдээ дэмжиж байна үмхий популистууд ганбаатар бол хужаа болон рио тинтогийн талын жүжүигчин, уянга бол бас л хорчин жүжүгчин, аа харин баттулга бол оросын бууны *
2015-03-02
ноёнуул:
тэнд баыйгаа алтыг ухаж авлаа гэхэд монголын эдийн засагт багахан хэсэг нь л орно үүнээс нь ард түмэнд нялзах нь бараг үгүй шүү дээ нүүрсээ зарлаа гээд ямар ашиг гарав алтнаас гадна тэр сайхан уулын байгалийн үзэсгэлэгт тогтоц, ан амьтан, ургамал, гүн дэхь түүх дурсгалын зүйлс бүгд газрын хөрснөөс бүрмөсөн арчигдан үүрд алга болно ард темний тархийг угаагаад л их мэдэгчид уулаас тэдэн км /5- 5,5/ хол гээд л байх юм. алтыг нь аваад байгалийн тэнцвэрт байдлыг /экосистемийг нь/ алдагдуулахаар тэр хавиараа сүйднэ биздээ ард түмэээн
2015-03-02
kkkkkk:
заавал нөхөн сэргээгддэггүй газрын баялгаа амарчлаад хүний өөрийн хүнтэй хамжиж ухаж "идээд", хойч үедээ юу ч үгүй хоосон цөлжсөн элсэн нутаг үлдээх зорилготой "удирдагчид" юмаа даа. энэ чинь зорилготойгоор хэн нэг хүний "бодлого" яваад байна ш дээ. монголыг үгүйрүүлэх. шинээр баялаг бүтээдэг салбруудыг хөгжүүлэх хэрэгтэй ш дээ оюуны хөрөнгө оруулалттай асар их баялаг бүтээж болно ш дээ японоос үлгэр жишээ аваач хүнээ хөгжүүлээч
2015-03-02
btaaa:
odoo uneheer zalhaj bna ter uuliig uhaad gazriin hurstei tegshleed uguuchee.........
2015-03-02
үнэн үг:
1990 оноос хойших төр засаг чинь ард түмнээ эвдээд хаячихлаа шүү дээ
2015-03-02
greenpeace:
оросын байгал хамгаалагчид түүний дотор оросын гринписчүүд та нарыг зүгээр байлгана гэж бодож байна уу урт нэртэй хуулийн журамд өөрчлөлт оруулж сэлэнгэ мөрний усыг бохирдуулснаараа хүн төрөлхтөний өмнө гэмт хэрэг үйлдэж байна та нар оросын нутгаас олдворлосон нефтээр оросын цэвэр усны нөөцийн 90 хувийг бохирдуулна гэвэл санасны чинь гарз монголын нутаг руу нэгч дусал шатахуун нэвтрүүлэхгүй оросын гринписчүүдийг өөрийнхөө нутгаас олдворлосон нефтээр өөрийнхөө байгалийг сүйтгүүлэх тэнэг гэж бодож байна уу дээр нь шүрэн эгийн голын усан цахилгаан станц орхон говь төсөлд оросын нэг чдусал нефт нийлүүлэгдэхгүй та нар чаддаг юм бол хүрзээрээ газраа ухаарай хятадын гринписчүүд болон бүх дэлхийн гринписчүүд энэ саналд нэгдэнэ гэдэгт эргэлзэх зүйл алга монголын байгаль хамгаалагчид эцсээ хүртэл тэмцлээ бид одоо олон улсын байгууллагуудаас тусламж гуйхаас өөр арга үлдсэнгүй энэ бүхнээс үүдэн гарах бүх хариуцлагыг одоогийн эрх баригчид хариуцах болно
2015-03-02
greenpeace:
оросын байгал хамгаалагчид түүний дотор оросын гринписчүүд та нарыг зүгээр байлгана гэж бодож байна уу урт нэртэй хуулийн журамд өөрчлөлт оруулж сэлэнгэ мөрний усыг бохирдуулснаараа хүн төрөлхтөний өмнө гэмт хэрэг үйлдэж байна та нар оросын нутгаас олдворлосон нефтээр оросын цэвэр усны нөөцийн 90 хувийг бохирдуулна гэвэл санасны чинь гарз монголын нутаг руу нэгч дусал шатахуун нэвтрүүлэхгүй оросын гринписчүүдийг өөрийнхөө нутгаас олдворлосон нефтээр өөрийнхөө байгалийг сүйтгүүлэх тэнэг гэж бодож байна уу дээр нь шүрэн эгийн голын усан цахилгаан станц орхон говь төсөлд оросын нэг чдусал нефт нийлүүлэгдэхгүй та нар чаддаг юм бол хүрзээрээ газраа ухаарай хятадын гринписчүүд болон бүх дэлхийн гринписчүүд энэ саналд нэгдэнэ гэдэгт эргэлзэх зүйл алга монголын байгаль хамгаалагчид эцсээ хүртэл тэмцлээ бид одоо олон улсын байгууллагуудаас тусламж гуйхаас өөр арга үлдсэнгүй энэ бүхнээс үүдэн гарах бүх хариуцлагыг одоогийн эрх баригчид хариуцах болно
2015-03-02
baatar:
‘ерөнхий сааддаа баярлалаа...‘
2015-03-02
baagii:
ene buh gai songuuliin huulias l bolj bna. tovchhon helbel majoritar sistem l iim baidald bidniig shahaad bna bus uu. ner devshuuleh erh ni zovhon namd l bdag, nam ni jagsaalt gargaj humuusee gargadag bol ingej hiirhsen eh oron gej hudlaa hashgirsan yumnuud ugui bolno. herev tegvel songuuli ni songuuli shig bolj uls ni uls shig hogjino
2015-03-02
baagii:
ene buh gai songuuliin huulias l bolj bna. tovchhon helbel majoritar sistem l iim baidald bidniig shahaad bna bus uu. ner devshuuleh erh ni zovhon namd l bdag, nam ni jagsaalt gargaj humuusee gargadag bol ingej hiirhsen eh oron gej hudlaa hashgirsan yumnuud ugui bolno. herev tegvel songuuli ni songuuli shig bolj uls ni uls shig hogjino
2015-03-02
batbat:
baigal suiteh ni gartsaagui batbold terguuten 10 huvia avah baih bidend tiim ch ashigtai bish hairan eh oron tiim uu boliulah ni yamar ch nuhtsuld zuv shuu dee
2015-03-02
dorj:
dondog dondogtokhoo bolichikhvol dondogt l sain yumsan!
2015-03-02
хонгороо:
сэтгүүлч хүн аль ч талаас нь харж бичиж болно.энэ бол сэтгүүл зүйн эрх чөлөө
2015-03-02
zochin :
neg mur. eh ornoo. zarval yasan ym be!? gazar shoroo. ni unegui. bolson. ym bol. uur. yu. unetei. baih. ym be !? 76. gishuudee. ta nariig. demjij. baina !?
2015-03-02
mnbv:
jag unen novshnuudaa gai bolohoor zai bol
2015-03-01
иргэн:
оюу толгойн асуудлыг шийдвэрлэх цорын ганц гарц нь монгол улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэргээр гадаадын хөрөнгө оруулагчид болон гэрээ байгуулсан улс төрчдөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх явдал юм. ард түмнээ хууран мэхлэх, эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглах замаар оюу толгой, таван толгойн гэрээ гэгчийг байгуулж, монгол улсад онц их хэмжээний хохирол учруулсан гадаадын хөрөнгө оруулагчид болон улс төрчид хэзээ нэгэн цагт эрүүгийн хатуу хариуцлага хүлээх бизээ.
2015-03-01
нутгийн хүн:
зөв хэлжээ. рекэтүүд, популистууд хэтэрч байна. ноён ууланд 1800 онд л алтны уурхай байсан шүү дээ.
2015-03-01
gggg:
gazaraa yxaxgvi xeden myngan jil amidraad irsen um daa yxaj bolno zob bodlogotoi ard tvmendee (chi bas orno) vr ogoojtei vr ogoojtei bol tatgalzax zuil alga daa getel gazaraa yxaad. bidend uy bna tsoon toonii gadnixandaa xyibaldsan noxod xojood. bid end nogoo 2 tolgoigoos uy. bilee amabndaa orsnool amlaa biz dee boroo g yalaa 15 jiliin geree xiichxeed 5 jiliin dotor tsoloo biz dee setgvvlch gyua bitgii ingej nobshin um tabij bai. ard tvmen chin xyyrtagdaxaa bolisoon. mal min
2015-03-01
дондог:
яг л унэнийг бичиж дээ засаг тур нь зоригтой шийдэмгий хурдтай ажиллаж шантаажилж мунгу ологчдыг тас цохиоч
2015-03-01
niitlel taalagdlaa:
zuv zuitei talaas ni bichsen bna
2015-03-01
tsogoo:
yag l bodoj yavsan zuil maani ene.mash zov bichsen bolgoo.hend ch hereggui heden arga yas tend baihgui.odoo boloo bizdee
2015-03-01
иргэн:
ийм шантааж хийгчидийн ард ялагдсан хонзогноч улс төрчид байгаа болохоор иймэрхүү балай юмнуудыг турхираад байгаа байхгүй юу. хэдэн төгрөг аваад шал худлаа эх оронч царайлсан балай юмнуудыг хүчээр хөөх хэрэгтэй.
2015-03-01
дондог:
тун зөв бичиж
2015-03-01
жагаа:
маш зөв бичсэн байна. хоёрын хооронд дараагийн сонгуулиа бодсон дүлэгнэсэн улс төрчдөөс, хоосон цэцэрхсэн популистуудаас, хийрхсэн хэдэн жагсагчид улс орны хөгжилд мөн ч их гай болж байна даа.
2015-03-01
жагаа:
маш зөв бичсэн байна. хоёрын хооронд дараагийн сонгуулиа бодсон дүлэгнэсэн улс төрчдөөс, хоосон цэцэрхсэн популистуудаас, хийрхсэн хэдэн жагсагчид улс орны хөгжилд мөн ч их гай болж байна даа.
2015-03-01
tttt:
irgen chi bolio, suuliin 25 jil cham shig irgedees bolj ene uls chin hogjihgui baigaa yum shuu dee. ter chinii dolir arhichin geed baigaa badamjavtai chi chadval niitleleer metgelts dee. edee chi chadahgui dee...
2015-03-01
mdтб:
популистуудыг хүчээр тараасан нь маш зөв болсон
2015-03-01