Хэт даврагчдын талаар кино хийжээ

img

Америкийн “NBS” телевиз Ирак, Сири улсад хяналтаа тогтоохыг санаархаж буй хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийн тухай өгүүлэх “Death to America” гэх киног бүтээжээ. Өөрийн хүсэлтээр тус бүлэглэлд элссэн охиноо гэртээ авчрахын тулд хэт даврагчидтай тэмцэж буй аавын тухай уг кинонд өгүүлжээ. Мөн энэхүү үйл явдлыг сурвалжиж буй сэтгүүлчийн тухай гарах гэнэ.

1

Киноны эхний трейлер өчигдөр цацагдсан байна. Зураг авалт Австралийн хойд хэсэгт хийгджээ. Трейлер цацагдсаны дараахан жиргээчид энэхүү киног хэт даврагчдыг өдөөн турхирч болзошгүй хэмээн кино багийнханд сануулсан байна.  Энэхүү кино ирэх тавдугаар сард нээлтээ хийх гэнэ.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ