Багачууд “Номын байшин”-тай болжээ

img

Налайх дүүргийн хүүхэд багачууд “Номын байшин”-тай болжээ болжээ. Тодруулбал, Налайхын ерөнхий боловсролын сургуульд 6000 гаруй сурагч, мэргэжлийн сургалт үйлдвэрийн төвд 1200 орчим хүүхэд сурдаг байна.

а

Гэвч тус дүүрэгт төсвийн хөрөнгөөр номын сан байгуулахад удаашралтай, бас хүндрэлтэй учраас өдий хүртэл номын сангийн асуудал шийдэгдээгүй байж.

а

Иймд “Go Help” олон улсын хүмүүнлэгийн байгууллага Налайх дүүргийн III хороонд “Номын байшин”  номын сангийн төсөл  хэрэгжүүлж байгаа аж. “Номын байшин”-д хүүхдүүд хичээлийн бус цагаараа очиж ном уншин, гэрийн даалгавраа хийж, англи хэл, компьютерийн мэдлэгээ дээшлүүлэхийн зэрэгцээ зураг, гар урлал зэрэг олон төрлөөр өөрсдийгөө хөгжүүлэх боломжтой. Хүүхэд залуусын нас, сэтгэхүйн онцлогт тохирсон 1800 орчим бүтээлээр фондоо баяжуулаад буй тус номын сангаар өнгөрсөн жил 1300 гаруй сурагч үйлчлүүлжээ.

Б.Дэжид

СЭТГЭГДЭЛ БИЧИХ