Жихади Жоныг баривчлахаа амлав

img

Их Британийн Ерөнхий сайд Дэвид Камерон Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлд элсч, олон хүний аминд хүрсэн Жихади Жон буюу Мухаммед Эмвазигийг баривчилж, ял асуухаа амласан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр “Эмвази Британи иргэншилтэй мөртлөө барьцаанд байгаа Британи иргэдийн аминд хүрч, бусдын өдөөн хатгалгаар эх орноо заналхийлсэн. Мөн дараалласан халдлага зохион байгуулж, олон хүний аминд хүрч, айдаст автуулсны хариуд заавал баривчлах болно. Жихади Жоноос гадна тус бүлэглэлд элссэн Британи гаралтай иргэдийг эрэн сурвалжиж, ял асуух болно. Эхний ээлжинд нэр болон гадаад төрх нь илчлэгдсэн Мухаммед Эмвазигийн байршлыг тогтоож, Иракт цохилт өгч буй холбоотон орнуудын дэмжлэгтэйгээр түүнийг баривчлах төлөвлөгөөтэй байна. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама хүртэл Эмвазиг барих ажиллагаанд, цэргүүдээ дайчлахаа амласан” гэж хэлжээ.

1

Жихади Жоныг баривчлах ажиллагаанд Австралийн Ерөнхий сайд Тони Эббот нэгдэхээ мэдэгдэж “Энэхүү ажиллагааны хүрээнд хэт даврагчдад барьцаалагдсан хүмүүсийг хаана байршуулж буйг мэдэх зорилготой байна” гэжээ. Британийн удирдлагууд хэт даврагч болсон Британи охидыг интерполоор эрэн сурвалжилж эхэлсэн байна.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ