Охидын байршлыг тогтоожээ

img

Нигерийн хэт даврагч “Боко Харам” бүлэглэл өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Борно мужид байрлах охидын сургуулийн дотуур байрнаас 14-19 насны 200 гаруй охидыг хулгайлсан билээ. Тус бүлэглэлийн тэргүүн “Эмэгтэйчүүд боловсрол эзэмших ёсгүй. Эмэгтэйчүүд хүүхэд төрүүлж, нөхрөө халамжлах ёстой. Тиймээс дээрх охидыг хулгайлсан” гэж мэдэгдсэн юм. Тэрбээр мөн Ерөнхийлөгч Гудлак Жоннатхан өөрийн хүсэлтээр огцорвол охидыг суллахаа мэдэгдэж, хэлэлцээр хийхийг хүссэн. Харин Ерөнхийлөгч хэлэлцээр хийхээс эрс татгалзсан билээ. Мөрдөгчид охидын байршилыг тогтоосон байна.


Тагнуулын мэдээллээр хулгайлагдсан охидын 80 гаруй нь хэт даврагчидтай хуримаа хийж, гэр бүл зохиосон гэнэ. Засгийн газар охидыг нууж буй газар агаараас цохилт өгөхөөр төлөвлөсөн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.


Б.Дэлгэрцэцэг


СЭТГЭГДЭЛ БИЧИХ

.///hjfhnsfb:
.////fjfjfjfgh
2015-03-02
zochin:
zerlegvvdig shuud bumbugd
2015-03-02