Бөхийн барилдааны тасалбарт ШӨХТГ хяналт тавина

img

Үзэгч, бөх сонирхогчдын зүгээс зарим бөхийн барилдааны үед хэрэглэгчийн эрх зөрчигдөж билет авах гэж өдөр, хоногоор дугаарлах, билеттэй иргэдэд суудал хүрэлцдэггүй, суудал авахын тулд 2-3 цагийн өмнө ирэх шаардлага гардаг, бөхчүүд үзэгчдээ хүндлэхгүй, ёс зүйгүй байдал гаргаж байгаа талаар ШӨХТГ-т хандсаны дагуу тус газрын дарга Т.Аюурсайхан МҮБХ-ны тэргүүн Р.Нямдоржийг хүлээн авч уулзлаа.

б

 Уг уулзалтын үеэр ШӨХТГ-ын зүгээс Монгол бөхийн өргөөнд зохион байгуулж буй арга хэмжээ, бөхийн барилдааны үйлчилгээний чанар, Монгол бөхийн барилдааны зохион байгуулалт, менежментийг сайжруулах, шүүлтийг орчин үеийн техник, технологи ашиглан үзэгч, олон нийтэд үнэн зөв, бодитой ойлголт өгөх, төөрөгдүүлэхгүй байх, бөхчүүдийн сахилга хариуцлагыг өндөржүүлэх, ёс зүйн дүрмийг боловсронгуй болгох талаар тодорхой саналууд тавьж санал солилцлоо.

б

МҮБХ-ны тэргүүн Р.Нямдорж бөхийн холбооны үйл ажиллагаа болон учирч буй бэрхшээл, онцлог нөхцөл байдлын талаар танилцуулж өөрсдийн зүгээс дээрх асуудлыг шийдвэрлэх, холбогдох арга хэмжээг авч, цаашид хэрэглэгч олон түмнийхээ эрхийг дээдлэн, ШӨХТГ-тай хамтран ажиллахаа илэрхийлжээ.

Б.Дэжид

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
undesnii bukh sonirhogchdiin holboonoos tawisan gomdol zow *rdlaga bsan, zow *rdlagiig huleen awah yostoi l do ugasa. er n boh sonirhogch vzegchid bol herellegch mon l do
2015-03-02
vndesnii sagsan bumbugiin holboo :
vndesnii buh yaah wee ter vndesnii sagsan bumbugiin holboonii temtseen uraldaan zohioj bga ter super ligiin temtseenii biletiin orlogo busad sanhvvgiin uil ajillagaan deer ni tatwar ene terees shalgaj neg vzeecheee ih l ym garna daaa denduu ih idej uuj bgaa daa
2015-03-02