Өмнөдийг сүрдүүлэв
Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун Өмнөд
Солонгосын удирдлагуудыг сүрдүүлсэн тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Ирэх
долоо хоногоос эхэлж маргаантай бүсэд Өмнөд Солонгос, АНУ-ын хамтарсан цэргийн
сургуулилтаа сарын хугацаанд хийх билээ. Цэргийн сургуулилтаас үүдэж Хойд
Солонгос дайны бэлэн байдалд шилжээд байна. Хил орчимдоо пуужин харвах
төхөөрөмжүүд болон цэргүүдээ байршуулжээ. Ким Чен Ун өчигдөр “KCNA”агентлагаар дамжуулан “Бидний сануулсан
ёсоор хамтарсан цэргийн сургуулилтаа цуцлах, цэргийн сургуулилт явагдах бүсээ
өөрчлөхгүй бол пуужин харвах болно” гэж хэлжээ.
Түүнийг ийнхүү хэлсний дараа Хойд Солонгос маргаантай бүс рүү ойрын зайн пуужин харваж, эсэргүүцлээ илэрхийлсэн байна. Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яам хойдууд ямар ч аргаар эсэргүүцлээ илэрхийлсэн хамтарсан цэргийн сургуулилтын газар, хугацаагаа өөрчлөхгүй гэж мэдэгджээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ