Б.Гарамгайбаатар, Х.Тэмүүжин нар Хэнтийн иргэдтэй уулзаж байна

img

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар, УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин нар Хэнтий аймагт ажиллаж байна. Тэд өчигдөр Улаанбаатар хотоос 280 км, аймгийнхаа төвөөс 110 км зайд орших Өмнөдэлгэр суманд ажиллажээ. Тус суманд1621 өрхийн 5252 иргэн амьдардаг, хүн амынхаа тоогоор аймагтаа Бор-Өндөр сумын дараа ордог аж. Малынхаа тоо толгойгоор улсдаа хоёрдугаарт буюу Архангай аймгийн Эрдэнэбулган сумын дараа жагсч, аймагтаа тэргүүлдэг. Хүн ам, мал, газар нутгийнхаа хэмжээгээр нэлээд томд тооцогдох тус сум тэргүүлэх чиглэлээ эрчимжсэн мал аж ахуй хэмээн тодорхойлсон байна.

mnk

Өмнөдэлгэрчүүд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 850 м замын засвар, үер усны хоолой, далан, Ахмадын хөгжлийн төв, Хэнтий багийн соёлын төв гэх мэт бүтээн байгуулалтын олон ажил гүйцэтгэжээ. Бүтээн байгуулалтаас гадна иргэний нийгмийн байгууллагуудтай хамтарч, иргэдээ соён гэгээрүүлэхэд анхаарч ажиллаж байгаа гэдгээ сумын засаг дарга У.Нүрсэд хэлж байлаа. Тэрбээр сумаа хөгжүүлнэ гэдэг хүнээ хөгжүүлэхээс эхэлнэ гэдгийг олж хараад, хүний хөгжлийн чиглэлээр хэд хэдэн хөтөлбөр хэрэгжүүлсэн нь эхнээсээ үр дүнгээ өгч байгаа аж. Тухайлбал, “Архигүй Өмнөдэлгэрчүүд” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлснээр хоёр жилийн хугацаанд нийт 35 хүнийг архинаас гаргажээ.

mk

Тэднээс хоёр нь дахин архи уусан бөгөөд нэгэнт уусан тохиолдолд Орон нутгийн хөгжлийн сангаас гаргасан хөрөнгийг нөхөн төлүүлж, албадан эмчилгээнд хамруулах шийдвэр гаргасан байна. Хөтөлбөрт хамрагдсан иргэдийн гэр бүлийнхэн болох нийт 135 иргэн архинаас үүдэлтэй стрессээс ангижирч, сэтгэл хангалуун байгаа гэнэ. Архитай “нөхөрлөдөг” иргэд цөөрснөөр архидан согтуурсны улмаас үйлдэгддэг гэмт хэргийн тоо эрс буурч, 2014 оны байдлаар согтуугаар үйлдсэн нэг гэмт хэрэг гарсан байна.  Түүнчлэн “Эрүүл идэвхтэй амьдрал” клуб байгуулагдаж, 36 гишүүнтэйгээр идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа юм байна.

mk

Орон нутагт ажиллаж буй гишүүд ЗДТГ-ын үйл ажиллагаатай танилцсаны дараа сумын иргэдтэй уулзлаа. Уулзалтын эхэнд Б.Гарамгайбаатар гишүүн УИХ-аас намрын чуулганаар хэлэлцэж баталсан хууль, тогтоолуудын талаар, Х.Тэмүүжин гишүүн хуульзүйн салбарт хийгдэж буй шинэчлэлийн талаар мэдээлэл өгч, иргэдийн асуултад хариулсан байна. Ахмадуудаас тавьж байгаа нийтлэг асуудлын нэг нь тэтгэврийн нэмэгдэл байсан аж. 500 мянган төгрөгөөс дээш тэтгэвэр авдаг ахмадуудын тэтгэврийг 20000 төгрөгөөр, 500 мянган төгрөгөөс доош тэтгэвэр авдаг хүмүүсийн тэтгэврийг 22000 төгрөгөөр нэмэгдүүлснийг буруушааж, бага тэтгэвэр авдаг ахмадуудын тэтгэврийг ахиухан нэмэхийг шаардаж байлаа. “Монгол Улсын хуулийн өмнө иргэн бүр тэгш эрхтэй тул ахмадуудад ялгамжтай хандаж болохгүй. Тиймээс бага тэтгэвэр авдаг хүмүүсийн тэтгэврийг арай ахиу хэмжээгээр нэмэгдүүлэх замаар тэтгэврийн зөрүүг ойртуулах бодлого барьж ажиллаж байгаа” гэдгийг Б.Гарамгайбаатар дарга тайлбарлалаа.

mk

Иргэд мөн малын хулгайтай тэмцэх ажил хангалтгүй байна. Ганц хонио алдахад цагдаа хайхардаггүй хэмээн гомдоллож байлаа. Энэ талаар Х.Тэмүүжин гишүүн “Малын хулгайч нар бүлгийн зохион байгуулалтад орж, улам нарийн зохион байгуулалттай, хурдтай ажилладаг болж байна. Унадаг унаа нь ч хурдан болсон. Гэтэл тэдний араас хөөцөлдөж байгаа цагдаа нар мотоцикль унаад хойноос нь гүйцдэггүй. Тэгэхээр хөдөө орон нутгийн цагдаагийн ажилтнуудыг унаажуулах шаардлагатай. Үүнийг тухайн цагдаагийн албан хаагч өөрөө лизингээр аваад, түлш шатахуун болон урсгал зардлыг нь төсвөөс гаргадаг байхаар зохицуулж байгаа. Ер нь улсын хэмжээнд таван нисдэг тэрэг байхад малын хулгайтай тэмцэх ажилд нэлээд ахиц гарна” гэсэн юм.

,l

Монгол Улс өмнөх 70 жилд уул уурхайгүй, зөвхөн мал аж ахуйгаараа аж төрж ирсэн. Гэтэл одоо уул уурхайгүй л бол амьдарч чадахгүй, улс хөгжихгүй юм шиг хандаад байна. Мал аж ахуйгаараа улсаа тэжээгээд байж болохгүй юм уу гэсэн асуултыг иргэд тавьсан аж. Уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжээс улс татвар авч, тэр орлогоороо сургууль, эмнэлгээ барьж, нийгмийн асуудлаа шийддэг. Тэгвэл уул уурхай эрхлэхээ болиод оронд нь мал аж ахуйн салбараас татвар авъя гэвэл энэ нь малчдад хүнд тусна. Малын хөлийн татварын тухай хуулийн төсөл яригдаж байгаа ч энэ нь уул уурхайн салбараас орж ирэх орлоготой харьцуулахад маш бага хэмжээтэй, дээр нь тухайн орон нутаг өөрсдөө захиран зарцуулах эрхтэй байхаар төсөлд тусгагдсан. Гэтэл улс оронд маань мөнгө хэрэгтэй. Өнөө муу хэлэгддэг уул уурхайн салбар л хамгийн их мөнгө олох боломжтой. Тэгэхээр энэ салбараас мөнгө босгож, бусад салбараа хөгжүүлэх нь ойрын 15 жилдээ хамгийн зөв шийдэл гэж харж байна” хэмээн УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин хариулав.

mk

УИХ-д жагсаалтаар нэр дэвшихийг цаашид хориглох талаар Өмнөдэлгэрийн иргэд асуудал дэвшүүлжээ. 2012 оны сонгуулиар жагсаалтаар намыг сонгосон. Уг нь нам доторхи тухайн нэр дэвшигчийг хамт сонгох ёстой байсан. Ганцхан можаритор системээр сонгууль явуулах нь учир дутагдалтай. Учир нь, Дундговиос сонгогдсон гишүүн 5000 хүний санал авсан байсан бол нийслэлийн нийслэлийн нэг дүүрэгт 35 мянган хүний санал авсан нэр дэвшигч сонгогдохгүй байх жишээтэй. Тэгэхээр парламентын гишүүнийг улсаараа сонгодог болох нь зүйтэй гэсэн саналыг Х.Тэмүүжин гишүүний зүгээс гаргаж байлаа.

gf

Б.Гарамгайбаатар, Х.Тэмүүжин нар өнөөдөр Хэнтий аймгийн Батноров суманд ажиллаж байгаа аж.

ds

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

халдун:
иймэрхүү сэтгэгдэл бичиж байгаа новшнууд ардчиллын буянаар ардчилсан нийгэмд амьдарч эрх чөлөөнд эрхэлж бялуурч байгаагаа ойлгоосойдоо хөөрхийс, бага ч гэсэн төлөвшиж ухаан суугаасай.....
2015-03-04
yostoi zuv hariult ugch:
монгол улс өмнөх 70 жилд уул уурхайгүй, зөвхөн мал аж ахуйгаараа аж төрж ирсэн. гэтэл одоо уул уурхайгүй л бол амьдарч чадахгүй, улс хөгжихгүй юм шиг хандаад байна. мал аж ахуйгаараа улсаа тэжээгээд байж болохгүй юм уу гэсэн асуултыг иргэд тавьсан аж. уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжээс улс татвар авч, тэр орлогоороо сургууль, эмнэлгээ барьж, нийгмийн асуудлаа шийддэг. тэгвэл уул уурхай эрхлэхээ болиод оронд нь мал аж ахуйн салбараас татвар авъя гэвэл энэ нь малчдад хүнд тусна. малын хөлийн татварын тухай хуулийн төсөл яригдаж байгаа ч энэ нь уул уурхайн салбараас орж ирэх орлоготой харьцуулахад маш бага хэмжээтэй, дээр нь тухайн орон нутаг өөрсдөө захиран зарцуулах эрхтэй байхаар төсөлд тусгагдсан. гэтэл улс оронд маань мөнгө хэрэгтэй. өнөө муу хэлэгддэг уул уурхайн салбар л хамгийн их мөнгө олох боломжтой. тэгэхээр энэ салбараас мөнгө босгож, бусад салбараа хөгжүүлэх нь ойрын 15 жилдээ хамгийн зөв шийдэл гэж харж байна
2015-03-04
зочин:
зөндөө олон сайхйан сайхан юм ярьж ээ хөөрхийс. тэгээд яагаад чамайг монголын төр засаг хууль зүйн сайдаас чинь хөөсийн бээ. засгаасаа хөөгдөөд гарчаад хөдөө очоод жаал бурий гэж санаагүй биз чи. ард олон нүд чихтэй шд. бас энэ гарамгай луйварчин ч юу в дээ.
2015-03-03
ааааааа:
завхай тэмүүжин ичиж амьдармаар юм аа
2015-03-02
зочин:
энэ хүмүүсийн сэтгэхгүй, ёс зүй үнэхээр доройтсон.ийм хүмүүсээр дүүрсэн монгол хэцүү еэ.
2015-03-02
hihihi:
tembuujin tembuu taraaj yavna yy?
2015-03-02
dndndn:
exleed zamaar ayataixan yavj sur golog min
2015-03-02
zochin:
garamgai chi manai nutgaas zailaa chinii tavisan zam deer hichneen hun osoldoj hichneen hunii mashin tergiig evdelj suutgesen gej bodoj bna chi muu dahij khentiid tursun gej hudlaa yarihgui shuu
2015-03-02