Ханхүү Бээжинд ирлээ

img

Их Британийн угсаа залгамжлагч ханхүү Уильям Хятадын нийслэл Бээжин хотноо хүрэлцэн ирсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр энэ сарын 1-4-ны хооронд тус улсад төрийн айлчлал хийх юм. Ханхүү болон албаны хүмүүсийг тус улсын Гадаад хэргийн дэд сайд угтан авчээ. Уильям айлчлалынхаа хүрээнд БНХАУ-ын дарга Си Зиньпинтэй уулзаж, ховордсон ан амьтдыг хамгаалах асуудлаар ярилцахаар төлөвлөсөн байна. Тэрбээр айлчлалынхаа эхэнд 2008 оны Бээжингийн олимп зохион байгуулагдсан “Шувууны үүр” цэнгэлдэх, “Усан шоо” ордонтой танилцсан тухай “Синьхуа” агентлаг мэдээлэв.

1

Британийн удирдлагууд 30 жилийн дараа Хятад улсад төрийн дээд хэмжээний айлчлал хийж байгаа юм. Уильям өнгөрсөн долоо хоногт Япон улсад төрийн айлчлал хийсэн билээ.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ