С.Оюун ахынхаа хэргийг дахин шалгуулахыг хүслээ
УИХ-ын гишүүн С.Оюун УИХ-ын Тусгай хяналтын дэд хороонд С.Зоригийн алагдсан хэргийг дахин шалгуулах хүсэлтээ ирүүлсэн байна. Энэ талаар тэрбээр өнгөрсөн долоо хоногт тус байнгын хорооныхон мэдээлэл хийх үеэр С.Оюун гишүүн мэдэгдсэн байна.
а
Тэрбээр “Тусгай хяналтын дэд хорооны гишүүний хувьд би өөрөө энэ хэргийг хяналтдаа авч, дэмжлэг үзүүлээч гэсэн. Тус дэд хороог Г.Батхүү гишүүн удирддаг. Анхааралдаа авсан гэж ойлгож байгаа. Тусгай хяналтын дэд хороо нууцлалын асуудлыг хэлэлцдэг учраас энэ талаарх хүсэлтээ тавьж болно” гэжээ.
а
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ