Нетаньяху конгресст үг хэлнэ
Израйлийн Ерөнхий сайд Беньямин Нетаньяху АНУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирсэн тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Энэхүү айлчлалын гол зорилго нь Тегераны цөмийн хөтөлбөрийн гэрээний асуудлыг хэлэлцэх юм. Цагаан ордноос мэдээлснээр маргааш Ерөнхий сайд конгресст үг хэлэх гэнэ. Түүнийг конгресст үг хэлэхийг сөрөг хүчин Бүгд найрамдах намын удирдлагууд урьсан гэж Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч “AFP” агентлагт мэдэгджээ. Тэрбээр конгресст үг хэлснийхээ дараа Ерөнхийлөгч Барак Обама уулзахаар болжээ.
1
Швейцарийн Женев хотноо “P5 + 1” буюу АНУ, Их Британи, Франц, ОХУ, Хятад, Германы гадаад хэргийн сайд нар Ираны удирдлагуудтай цөмийн хөтөлбөрийн асуудлаар хуралдаж байна. Тэд ирэх зургадугаар сарын 30-наас өмнө цөмийн хөтөлбөрийн асуудлаар гэрээ байгуулахаар төлөвлөж буйг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри уламжилжээ. “P5 + 1” баг Иран цөмийн зэвсгээсээ татгалзвал тус улсын хэрэгжүүлж буй эдийн засгийн хоригоо цуцлахаа амласан байна.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ