“Хамас” бүлэглэл дайчдаа Ирак руу явуулжээ
Палестины хэт даврагч “Хамас” бүлэглэлийн тэргүүн Исмаил Хания өнгөрсөн
долоо хоногт Иракийн хэт даврагч “ИСИС” бүлэглэлтэй нэгдэж, хамтарсан хүчээр Ойрхи
Дорнодыг дамнасан “Халифын вант улс” байгуулахаа мэдэгдсэн юм. Тэрбээр тус
бүлэглэлийн тэргүүн Бакар аль Багдадид хамтрах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн
байна. “Хамас” бүлэглэлийн удирдлагууд Ирак руу 45 дайчнаа илгээсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Эдгээр дайчид Иракт энэ оныг дуустал “Халифын
вант улс”-ын төлөө тулалдах гэнэ. “ИСИС” бүлэглэл 100 мянга гаруй дайчинтай бол
“Хамас” бүлэглэл 20 мянган гаруй дайчинтай юм.
“Хамас” бүлэглэлээс гадна Нигерийн хэт даврагч “Боко Харам” бүлэглэл “ИСИС”-тэй нэгдэх хүсэлтээ гаргаж, халдлага үйлдсэн газар болгондоо тус бүлэглэлийн тугийг мандуулж буй юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ