Мөсний баяр маргааш эхэлнэ
Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд брэнд болсон нэг арга хэмжээ бол Хөвсгөл далайд жил бүр болдог “ Хөх сувдын орон” мөсний баяр билээ. Өнгөрсөн жил мөсны зузаан стандарт шаардлага хангатал хөлдөөгүйгээс тус баярыг өнжсөн. Мөсний зузаан 90 см- ээс дээш хөлдсөн тохиолдолд мөсөн зам нээхийг зөвшөөрдөг ажээ.
ө
Мөсний баяр зохион байгуулах комисс нэгдүгээр сарын 12-нд газар дээр нь очиж Хөвсгөл далайн мөсний зузааныг хэмжсэн байна. Ингэхэд 94-97 см зузаан хөлдсөн байжээ.
а
Тиймээс “Хөх сувдын орон” мөсний баярыг гуравдугаар сарын 3,4-нд буюу маргааш, нөгөөдөр Хатгал тосгоны Доод модот булан буюу Хүзүүвчийн шилд зохион байгуулахаар болсон байна.
ө
Энэ жилийн мөсний баярыг Хөвсгөл аймгийн “ Аялал жуулчлалын холбоо” Аймгийн Засаг даргын тамгын газар хамтран зохион байгуулах юм байна. Энэ үеэр жуулчны долоон бааз ажиллана. Уг баярт зориулан шөнийн гэрэлтүүлэгтэй мөсөн хотхон байгуулахаар болжээ.
ө
Мөн мөсөн шагайн тэмцээн, чаргатай морьдын уралдаан явуулж, цаатан өрхтэй танилцуулан, цаа бугын үзүүлбэр үзүүлэхээс гадна үндэсний хувцасны өвлийн загварын үзүүлбэр үзүүлэхээр болжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ