Оросын ЭСЯ-ны өмнө жагсав
Улстөрч Борис Немцов амиа алдсны дараа Их Британийн нийслэл Лондон хотноо
байрлах ОХУ-ын элчин сайдын яамны гадна хэсэг иргэн эсэргүүцлээ илэрхийлсэн
тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Жагсагчид “Путин хэргээ хүлээ”, “Путин эрх
мэдлийн төлөө бусдыг хохироох хэрэггүй”, “Путин яг одоо зогс” гэх мэт лоозон
барьцгаажээ. Мөн Украины төрийн далбааг барьж, тус улсын төрийн дууллыг
дуулцгаасан байна. Тэд “Орос, Крымийг чөлөөл”, “Салан тусгаарлагчдад зэвсэг
нийлүүлэхээ зогсоо”, “Украины ард түмнийг зовоохоо боль” гэжээ. Цагдаагийн
газраас “Жагсагчид эмх замбараагүй байдал үүсгээгүй учир жагсаалыг хүчээр
тараах оролдлого хийгээгүй” хэмээн мэдэгджээ.
Оросын удирдлагууд Немцовын аминд хүрсэн этгээдүүдийн талаар үнэн зөв мэдээлэл өгсөн хүнд гурван сая рубль өгөхөө мэдэгдсэн байна. Урьдчилсан байдлаар Немцовыг зугаалж байхад нүүрээ халхалсан 7-8 этгээд түүн рүү халдсан гэжээ. Халдлагын үеэр Немцов цээжин тус газраа таван удаа буудуулсан бол түүнтэй хамт явж байсан загвар өмсөгч Анна Дурицкая амьд үлдсэн юм. “Тэрбээр шокын байдалтай байгаа, удахгүй мэдүүлэг өгч эхэлнэ” гэж цагдаагийн газраас мэдээлжээ.
Маргааш Немцовтой салах ёс гүйцэтгэхээр болжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ