Сиси шинэ хаантай уулзав

img

Египетийн Ерөнхийлөгч Абуль Фаттах аль Сиси Саудын Араб улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирсэн тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Сиси тус улсад ирсэн даруйдаа тангарагаа өргөөд удаагүй байгаа шинэ хаан Салман Ибн Абдул Азиз аль Саудтай уулзаж, баяр хүргэсэн байна. Сиси энэхүү айлчлалынхаа хүрээнд Ойрхи Дорнодод хяналтаа тогтоохыг санаархаж буй Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийн асуудлаар ярилцахаар төлөвлөсөн байна. Өнгөрсөн сарын дундуур хэт даврагчид христийн шашинтай Египетийн 21 иргэнийг цаазалсан билээ. Энэхүү үйл явдлын дараа Сиси дургүйцлээ илэрхийлж, Иракт цохилт өгч эхэлсэн юм. Ерөнхийлөгч, Саудын Арабын удирдлагуудаас дэмжлэг авах зорилготой байгаа юм. Өнгөрөгч нэгдүгээр сар Саудын Араб аюулгүй байдлын үүднээс Иракт цохилт өгөхөө зогсоосон билээ.   Хаан “Саудын Араб улс, Иракт цохилт өгөхөө зогсоосон ч холбоотон орнуудын жагсаалтаас гараагүй. Шаардлагатай гэж үзвэл дайралтаа үргэлжлүүлэх болно.  Сисигийн айлчлал миний бодлыг өөрчилж, хэт даврагчдын эсрэг тэмцэх хүслийг бадраалаа” гэж хэлжээ. Тэрбээр мөн хэт даврагчдын гарт амиа алдсан хүмүүсийн гэр бүлд эмгэнэл илэрхийлж, хааны ордны өмнө байрлах төрийн далбаагаа хагас бөхийлгөсөн байна.   Б.Дэлгэрцэцэг  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ