Эдди Рэдмайн фэнээ уурлуулжээ
Энэ жилийн “Оскар”-ын шагнал гардуулах ёслолоос “The Theory Of
Everything” киногоороо “Шилдэг
эрэгтэй жүжигчин” номинацид ялалт байгуулсан жүжигчин Эдди Рэдмайний нэгэн фэн
түүнээс гарын үсгийг нь авч чадаагүй дээ хорсч, машиных нь дугуйг нь хагалсан
тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.
Жүжигчин залуу Лондонгийн нэгэн худалдааны төвөөр үйлчлүүлж байхад 20 орчим насны залуу түүнээс гарын үсгийг нь авахыг хүссэн ч бие хамгаалагч нь ойртохыг зөвшөөрөөгүй гэнэ. Тэрбээр жүжигчнээс гарын үсгийг нь авч чадаагүйдээ уурсч ийнхүү дугуйг нь хагалаад зугтаасан байна. Мөн машиных нь дэргэд захиа үлдээжээ. Захиандаа “Битгий их зан гарга. Чамд зүгээр л аз таарсан юм. Би чамайг хүндэлж байхад чи намайг хүндлэхгүй байна гэнээ” гэж бичжээ.
Эдди твиттертээ “Би алдаа гаргажээ. Уурссан фэн минь надтай холбогдоорой. Чиний уурыг тайлахад би бүхнээ зориулах болно” гэж жиргэжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ