Иргэдийн мэдээллээр хэргийг илрүүлжээ

img

Цагдаагийн байгууллагад өнгөрөгч амралтын өдрүүдэд 116 гэмт хэрэг бүртгэгдсэний 33 нь хулгайлах, танхайрах 16, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчих гэмт хэрэг 26 бүртгэгджээ. Үүнээс 92 хэргийн эзэн холбогдогчийг олж илрүүлсэн байна.

ы

Өнгөрөгч ням гаригт хулгайлах төрлийн 13 хэрэг гарсны дөрвийг иргэдийн мэдээллийн дагуу шуурхай илрүүлж, хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын ажиллагаа хийгдээд явж буй аж. Тиймээс иргэд аливаа гэмт хэргийг харсан үзсэн тохиолдолд цаг алдалгүй цагдаагийн байгууллагад мэдэгдсэнээр хэргийг илрүүлэхэд дөхөм болох юм.

б

Хулгайлах төрлийн гэмт хэрэг, ялангуяа автомашины эд зүйлийг хулгайлах нь буурахгүй байгаа учраас иргэд өөрийн өмч, хөрөнгөдөө тавих хараа хяналтыг сайжруулах зайлшгүй шаардлагатай байгааг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

ө

Б.Хүлэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ilruul:
dalain deeremching
2015-03-03